“Наадамын бичлэг оруулвал ямар вэ?”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (8 votes, average: 4.88 out of 5)
Loading ... Loading ...
18 Есдүгээр сар 2009

Сайн байна уу морьтонгуудаа.  Та нараас асуух зүйл гараад байна. Дээр үеийн наадмын бичлэг оруулвал ямар вэ? Ардын Хувьсгалын 83 жилийн наадмаас эхлээд л. Сүүлийн жилийнх байхгүй болхоор оруулж чадахгүй байх.Тийм болхоор та доор сэтгэгдэлээ бичиж үлдээгээрэй. Магадгүй зарим хүмүүс үзсэн байх гэхдээ бас үзээгүй хүмүүс байгаа гэж бодож бна.

Админ ~НИЙТЛЭЛ.

“Хурдан морь худалдаж авмаар байна уу?”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (7 votes, average: 4.57 out of 5)
Loading ... Loading ...
7 Аравдугаар сар 2009

Энэ буланг нээхээр шийдлээ. Хурдан морь худалдан авах сонирхолтой хүмүүсд зориулж байгаа юм. Тийм болхоор та бүхэн ямар удам угшилын хурдан үрээ авмаар байгаагаа бичнүү.Надад хэдэн хүмүүсийн санал болгосон битүү үрээнүүд байна. Өөрийн ирээдүйн  адуун сүргийг бий болгохын төлөө урагшаа залуусаа. МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН БОДДОГ Л БОДОЛ ДОО…

Цааш нь…

Админ --Адуу, ~НИЙТЛЭЛ.

“Хурдан хүлгийн шинжийн ангилал”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...
10 Гуравдугаар сар 2010

aduun-shinjМонгол адуу нь морины шинжийн эртний сударт заасан 3 язгуур, 3 орон, 30-аад жишил шинж төрхийг үзүүлдэг цорын ганц уугуул амьтан болж үлдсэн байж болох юм. Энэ бол Монгол адууны генофондын баялаг, түмэн шинжийг үзүүлэн буй гайхамшигт чанар мөн. Дэлхийн шилдэг үүлдрийн адуу нь шилэн сонголт, тохируулан сонголтын хувьсал хийгдсэн учраас олон хэв шинжүүд устаж үгүй болон, усны дусал лугаа адил, жигдхэн ижил шинж бэлгийг агуулсан бодьгалууд болон үлдсэн гэж үзэх хэмжээнд хүрчээ. Тухайлбал хурдны хэвшлийн үүлдрийн хүлгүүд нь зөвхөн гөрөөсөн язгууртай, буган шинжтэй, тэнгэрийн оронд хамаарагдахаар, хатирч , уналгын үүлдрийн адуу нь гөрөөсөн язгууртай, хандгай шинжтэй, завсарын оронд хамаарагдахаар, ачлагын үүлдрийн адуу нь араатан язгуурт, баавгай шинжит, газрын оронд хамаарагдахаар төсөөлөгдөж болхоор байна.

Цааш нь…

Админ --Адуу

“Хүлэг бид хоёр”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.00 out of 5)
Loading ... Loading ...
9 Гуравдугаар сар 2010

mori bid 2

Сайхан зураг шүү. Энийг хархаар их олон дурсамж сэргэдэг юм. Цааш нь…

Админ --Зураг

“Дүнжингарав-2010″ (азарга+их нас+…?)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.67 out of 5)
Loading ... Loading ...
7 Гуравдугаар сар 2010

img_7630Дүнжингаравын хурд маш өрсөлдөөнтэй  болж байна. Сая ТВ р харж байхад Тугал ухаа түрүүлж явж байгаад барианд орхын өмнө хадуураад аман хүзүүгээр орчихлоо. түрүүлсэн азарга нь МУМУ Бэлгэдэмбэрэлийн эрлийз (ТВ-р тэгэж харагдлаа) азрага нь орлоо. Одоогоор бусад айргийн азаргануудыг мэдээгүй байна. ТВ жаахан муу гарж байгаа улмаас. Нийт 300-аад азарга уралдсан гэсэн дам яриа байна. Үнэхээр том сайхан наадам болж байгаа бололтой. Харин сувдан зээрдийн хувьд нэг 10-н хэдээр гарж ирээд байхгүй болох шиг боллоо. Тархинд гарсан бол

Цааш нь…

Админ ~НИЙТЛЭЛ., ~УРАЛДААН.

“Хурдан морины уяаны үе, шат”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
4 Гуравдугаар сар 2010

zaluu-uyach-logoХурдан морь уях нь бүхэлдээ нэгэн цогц ажил мөн бөгөөд түүнийг дотор нь хэд хэдэн үе, шат болгон хуваан авч үзэж болмоор санагддаг.

Үүнд:

  • Уяаны бэлтгэлийн үе
  • Уяаны үе
  • Уяаны дараах үе болой

Уяаны бэлтгэлийн үе нь морины тэжээлийн болон хөндүүрийг арилгах гэсэн хоёр шатнаас бүрдэж байна. Эндээс морины уяа эвлэх гэж нэг ойлголт яах аргагүй байгаа нь харагдаж байна. Энэ бол морины уяаны ажлын ачаалал нь биед нь дарамт болохгүй, тарга хүч нь бууж, амьсгаа нь чөлөөтэй задарч, идэш хоол нь хүчиндээ тохирч, эцэг эхийн генээр уламжлан төрсөн хурдлах чадвар буюу давхил нь илрэн гарч байна гэсэн үг.

Цааш нь…

Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

“Хардэл жанжин бэйс Пүрэвжав” (зурсан зурагнаас + шүлэг)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
3 Гуравдугаар сар 2010

hardel

Хардэл жанжин бэйс Пүрэвжав өөрийн “Зандан Хүрэн” гэдэг нэрт хурдан азаргаа дуугаар нь таниж авсан гэдэг домог мэт яриа байдаг. Тэр их эрдэмт уяач “Хонгор Зээрд” гэдэг азаргаа анх харж шинжээд “Хэр баргийн шинжээч үүнээс өө олохгүй ээ” гэж байсан гэдэг. Үнэхээр ч Хонгор зээрдэд халхын олон шинжээч өө өгөөгүй юм гэнэлээ. Тэгээд ч түүний дүр зураг Монголын хурдан морины шинжийн туйл болж эдүгээ улсын алдарт, манлай, тод манлай уяач нарын малгайдаа зүүсэн цул мөнгөн тэмдэгэн дээр сүлд мэт гялалзаж байна.

Цааш нь…

Админ --Зураг

“Хурдан морь уях арга”-2

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
1 Гуравдугаар сар 2010

zaluu-uyach-logoСУНГАА

Уясан морины давхил орж байгаа эсэхийг сорих шалгуур нь сунгаа юм. Миний багад буюу хурдны морь унаж байх цагт уях морьдыг 6 сарын 20- дын орчим барьдаг, богинын, уртын гэсэн хоёрхон сунгаа хийдэг байлаа. 1960-аад оны сүүлчээс морьдыг 6 сарын 15 ны үерэр барьдаг, богино,дунд,урт гэсэн гурван сунгаатай болж байв.

Тэтэл одоо цагт морьдыг 6 сарын 10 өнгөрөөлгүй барьдаг, эрлийз, богино, дунд, уртын гэсэн ийм 4 сунгаатай болоод байна.

Эрлийз буюу хамгийн эхний сунгааныг 6 сарын 26-ны орчим 4 км орчим замд хийж байна. Тэгэхдээ уяаны галууд өөр хоорондоо нийлэхгүй, дан дангаараа, уяан дээрээ буюу гаднаа голдуу хийж байна.

Цааш нь…

Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

“Хурдан морь уях арга”-1

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
28 Хоёрдугаар сар 2010

zaluu-uyach-logoХӨЛС

Хурдан морины тарга хүчийг буулгах арга нь хөлслөх юм. Морьдыг уяанд барьсан эхний нэг хоёр өдөр энгийн уяж өнжих буюу уяа тойруулан гишгүүлж баалгах ба үүний хойно нэмнэн хөлсөлснөөр уяаны идэвхтэй үйл ажиллагаа эхэлнэ.

Эхний хөлсийг тун зөөлөн явж авахгүй бол морь няцарч уяа эхнээсээ л эвгүйтэж мэднэ. Гэхдээ хэт зөөлөн явж хөлсийг дотогш нь оруулж бас болохгүй.

Уяагаа нилээн хэд тойрч шогшиж биеий нь халаасны дараа салхи сөрөн хатираалан яваад хоёр чихний нь угаар хөлс бөнжигнөөд ирэхийн үед эргэж салхины уруу дандаа зөөлөн цогиулсаар уяан дээрээ ирж буугаад мөн салхины уруу

Цааш нь…

Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

МУТМ уяач Д.Даваахүү “Цолмон” халтар азаргаа “Их Хурд-2″ уралдаанд уясан нь

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
27 Хоёрдугаар сар 2010

tshaltar“Цолмон” халтар азарга 2001 он гэхэд аль хэдий нэр цууд гарчихсан, харин ч нас шүд хэвийх талдаа болсон байв. Тэрвээр үүний өмнө улсын наадамд 1 түрүүлж, 1 аман хүзүүдсэн.

Даваахүү уяач анхны Их Хурд уралдаанд Буяндэлгэрийн “Жинст” хонгорыг уяж түрүүлсэн болохоор энэ удаад унаган азарганыхаа идийг үзмээр санагдсан байлгүй дээ.

2000 оны өвөл гайтай их зуд болж Төв аймаг, Улаанбаатар хавийн адуу аль эрт 11 сараас эхлэн хэд хэдэн айхтар шуурганд уруудан Хэнтий, Дорноговийг өнгөрөөд Сүхбаатар аймгийн наад зах хүрчихсэн юм.

Цааш нь…

Админ --Уяач нарын бодит үүлгэр жишээ

Copy Protected by Chetan's WP-CopyProtect.