Эхлэл > ~НИЙТЛЭЛ., ~ХУРДАН МОРЬД. > “‘Унаган Хурд”

“‘Унаган Хурд”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (4 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...

d183d0bdd0b0d0b3d0b0d0bd-d185d183d180d0b4Төв аймгийн Баян Өнжүүл сумын Улсын алдарт уяач С.Гийнаа улсын их баяр наадмаас нэг түрүү, арван хоёр айраг аваад байна. Түүний унаган хээр морь 1990 онд улсын баяр наадамд түрүүлж сумандаа хоёр түрүүлжээ.

Төв аймаг Бор Өндөр сум гэж байхад Тойгон Сэрээтэр гэж сайн хар азрагатай нэгэн байжээ. Тэрээр нэгдэлд элсэхгүй гэж мэтгэнэ. 1950 иад оны дундуур хүүхдүүд нь сумын бага сургуульд суралцав. Тэгэхэд хүү Гийнаагаа “Айлын хүүхдүүд 2, 3 аар дүнтэй сайн л явах юм. Чи яасан урагшгүй 5 аас ахидаггүй хүүхэд вэ? ” гэж зэмлэж байсан гэдэг. Сэрээтэр 1950иад оны сүүлчээр улсынхаа наадамд морь айрагдуулж, 1959 онд нэгдэлд орж 270 гаруй буурал голдуу адуугаа нийлүүлжээ. Тэр буурал адууны суурь нь улсын алдарт уяач Гийнаагийн хурданы эх юм.

14

Гийнаагийн Өнчин Цоохор азраганы үр дошгин буурал морь бага дөрвөн насандаа суманд түрүүлж улсын наадамд хоёр айрагдаж 19 настай улсын наадамд 18д давхиж зодог тайлсан

23

Гийнаагийн Том Хул азрага улсын надаамд нэг айрагдсан

а

Хул азарганы үр Хул морь улсын их баяр наадамд 1991 онд соёолон, 1992 онд хавчиг соёолон морь айрагдсан

71

Хул азарганы үр Хонгор азарга улсын их баяр наадамд хоёр айрагдсан

42

Хонгор азарганы төл Хул азарга улсын наадамд 1994 онд даага 5, 1995 онд шүдлэн Есөн зүйлийн даншигт 3 , 1996 онд улсын наадамд хязаалан 8, 1997 онд соёолон 3-т давхисан. Луузайн хулын 4 дэхь үе.

Хонгор азарганы төл ногоон халзан морь улсын наадамд нэг айрагдсан

Хонгор азарганы төл ногоон халзан морь улсын наадамд нэг айрагдсан

62

Доёдын халзангийн 5 дахь үеийн төл Хонгор халзан морь 2003 онд Төв аймгийн 80 жилд дөрөвт давхисан

Морь сонирхогч хэн бүхэн Гийнаагийн хул гэхээр андахгүй билээ. 1990 оны улсын наадамд их насанд хээр морио түрүүлүүлж, дөрвөн бага насны адуугаа 2 ыг 6д 2ыг 7д давхиулаад 1991 оны улсын их баяр наадмаас бага насанд дөрвөн айраг авч байсан билээ.

Улсын алдарт уяач М.Данзанням нэгэнтээ долоон сайн угшил нийлж байж улсын наадамд айрагдана гэсэн байдаг. Тэгэхээр Сэрээтэрийн Гийнаагийн адуу чухам хэдэн угшил нийлж байж тохироо бүрдэж онцгой цойлж гарч ирэв ээ.

Түүний ярих нь:

Миний аавын унаган хурдан хар азрага байлаа. Аавын эгчийн нөхөр Сүрэнгочоо гэж даалуу тавьдаг, архи уудаг хүн байсан. Тэр хүн алга болж болж нэг нуруугүй буурал гүү хөтөлж иржээ. Хожим тэр буурал гүүнээс аавын сайн буурал азрага гарч олон буурал адуутай болов. Энэ буурал азраганы төл гурван жил өнжиж байж унагалдаг нэгэн хар гүү байв.

Хар гүү морь шиг дөрвөн сайхан соёотой, унахад сайхан алхдаг, морь сайн уургалдаг, том ясархаг толгойтой, хүзүү урт, голоороо их бүдүүн, шингэн дэл сүүлтэй, арьс нимгэн, хотгор нуруутай, ёмбон бөгстэй, дөрвөн мөч чийрэг, унахад алхаа гишгээ их хөнгөн түүнийг унах их дуртай байлаа. Нэг зун оройхон мал хотлох үеэр манай хонийг дагаад цангачихсан нэг цооохор унага ирэв. Түүнийг тэжээж байгаад мал болгоод азрага тавьсан юм.

Хар гүүг өнчин цоохор хэмээх азрагандаа хураалгав. Хар гүү маань дөнгөж дөрөвхөн унагалсан. Түүний дунд төл болох догшин буурал морь 19 хүртлээ уралдахдаа улсын наадамд хоёр айрагдаж суманд олон айраг түрүү авав. Буурал морь дааганаасаа их хурдан байв. Тэр энгийн унахад их булгина. Мөн ч олон хаяулсан даа. Хүүхэд мордоод гийнгоолоод уяа хоёр тойрчихоор зүгээр байдагсан. Хар гүүний отгон төл охин хээр унага төрсөн. Хээр унага хожмоо сайхан гүү боллоо. Голоороо их бүдүүн хавирга урт матаастай. Ёмбон бөгстэй, шингэн сүүлтэй, барихад ороо, уртлагдуу биетэй байв. Түүнийг ер нь цомцгордуу азарганд хураалгаад байлаа. Азрага солигдож байсан ч дандаа сайн төл гарав.

Хээр гүү 19 унагалж 13 эр,  6 охин төл гарав. Арван гурван эр төлийн хоёроос бусад нь их бага наадамд айрагдаж түрүүлсэн. Тухайлбал улсын наадамд түрүүлсэн хээр морь, улсын наадамд айрагдсан хул морь, сарт хээр гэж сум, цагаан сарын наадмуудад 11 түрүүлж, олон айрагдсан адуу байлаа. Хээр гүүний төл нас ахих тусмаа улам чангарч сайн төл гарч байв. Буурал, цоохор азраганыхаа төл гүүнүүдэд Сүхбаатар аймгийн сарлаг Лувсандоржоос саарал халзан үрээ авч азрага тавив. Тэр сайн азрага байж суманд тав айрагдаж улсын наадамд наймаар давхилаа. Саарал азраганыхаа охин төл дээр Төв аймгийн Алтанбулаг сумын Лувсандоржийн хул азрагыг авч тавив. Хул азрага шулуухан нуруутай бөгтрөггүй, хавирга их тэлүү болоод матаас сайтай,голоороо бүдүүн, үе бугалга, бэрэвхий товгор бүдүүн бөөрөнхий, унасан хүүхдийн хийморь сэргэтэл сайхан алхдаг, уяа таарч сайн байгаа үедээ хойт хоёр хөл нь шаг шаг гэж дуугарч байдаг.

Хул азрагыг анх авч ирэхэд харсан хүн энэ чинь хөл нь бүдүүрчихсэн азрага байна шүү дээ гэж байсан юм. Түүний үр хонгор азраганы төл  одооны бага наснаасаа улс, даншиг наадмуудаас айраг түрүү аваад байгаа хул азрага мөн адилхан хойд хөл нь уяа таарсан үедээ шаг шаг гэж дуугарч байдаг. Ингэж дуугарч байвал айрагтай гэж боддог. Хул азраганы төл бөгтрөгтэй гарах боллоо. Учир нь гүүнүүдийн эцэг болох саарал азрага сайн бөгтрөгтэй байсан юм. Тэр хоёрын тохироо таарсан биз. Хул азраганаас олон сайн төл гарлаа.

1991 оны улсын наадам ардын хувьсгалын 70 жилийн ой гэж өргөн болов. Тэр наадамд хул азраганы үр хул соёолон тав, хул, бор халзан хоёр хязаалан дөрөв, тавд, бор халзан шүдлэн дөрөвт давхиж дөрвөн адуу айрагдав. Энэ адуунууд урьд жил нь улсын наадамд зургаад хоёр нь долоод давхисан байсан юм. Хул азраганы үр хонгор азрага улсын наадамд хоёр айрагдсан. Түүний төлөөс улсын наадамд ногоон халзан морь, хул азрага хоёр айрагдав. Хул азрага дааганаасаа эхэлж айрагдсан. Түүний эх нь Хэнтий аймгийн Дархан сумын унаган гүү юм. Хул азраганы дүү болох гүүг Алтанбулаг сумын Доёдын халзангийн гурав дахь үеийн азарганд хураалгаж гарсан хонгор халзан морь 2003 онд Төв аймгийн наадамд айрагдав. Доёд өвгөн бол их сайн уяач билээ. Ер нь Айтанбулаг сумын хурдан адууны нэгэн овог гарвалын эхийг энэ адуу тавьсан. Би багадаа Доёд гуайг дагаж гурван жил морь уясан. Тэр хүнээс даанч бага юм авч үлджээ. Нэг жил өөрийн зээрдхалзан азрага, Цэндбатын бор гээд дөрвөн морь улсын наадамд айрагдуулж байсаныг мэдэх билээ.

Хурдан морь сонирхож оролдсоор олон он жилийг үджээ. Гэвч сурмаар мэдмээр юм цаг ямагт. Өдөр бүр дэргэд байх шиг. Аав минь “Чиний гүүнүүд сайн болсон. Одоо азрагаа олж тавь” гэж байсан. Манай гүүхүүд ерөнхийдөө голоороо бүдүүн ёмбон бөгстэй, урт хүзүүтэй. Шингэн дэл сүүлтэй, гэдэс хээй их байдаг. Энэ нь сав сайтай гэсэн үг юм. Гэхдээ л азраганы тохирообүрдэж байж  1, 2 зэрэг гүүнээс хурдан адуу гарч байгаа юм. Гүү хэдий сайн ч азрага тавихдаа удам угшил сайтай тэвхгэр, махлаг, хүд хөмсөг зузаан, үе бугалга сайтай, бахим чийрэг хөлтэй азрага тавих нь зүгээр байдаг.

1971 онд Төв аймгийн Алтанбулаг сумын Лувсандорж гуай “Луузайн хул” (өмнөх нийтлэлээс унших боломжтой) азрагыг уяж байв.Дунд сунгаан дөхөж байлаа. Нөгөө хул азрага хөдөлдөггүй. Луузай сумандаа нягтлан бодогчийн ажилтай тул зав зай муу байсан биз. Тэгэж байтал Луузай ирээд өглөө хөлсөлсөн бол орой тарлаад, өглөө тарласан бол орой хөлслөөд байсан. Тэгээд тэр жилээ улсын наадамд гуравт давхисан.

1973 онд Лувсандорж гуай мөн уяж байлаа. Хүний айрагдсан хурдан адуу болохоор хүрч зориглож ажил хийж болохгүй байсан биз. Хул азрага мөн л давхил орохгүй байсан байна. Тэгсэн Луузай сумын төв дээр азаргаа аваачаад өдөрт тав тарлаж байсан гэдэг. Тэр жилээ мөн улсын надаамд мөн гуравт хурдлав. Энэ хулын үр Лувсандоржийн хул гээч азрага миний морь хурдлуулах үүдийг нээж өгсөн билээ. Лувсандорж гуай хул азаргаа 1976 онд соёолон арван нэгд, 1977 онд хавчиг соёолон зургаад, 1978 онд долоон настай долоод, 1979 онд найман настай зургаад давхиулаад байхдаа. Энэ сайхан амьтан надад айрагдахгүй юм байна. Өөр дөмөгхөн уяачид очиж уралдаг гээд наадмын асарын цагаан хоолойгоор хул азаргаа зарна гэж зарлуулсан юм. Түүнийг нь би сонссон. Гэхдээ авъя гэх сэтгэл төрсөнгүй. Наадмаас гэртээ хариад байтал шөнө зүүдлэв. Хул азаргыг авчихсан, улсын наадамд уяад оччихсон. Лувсандорж гуай “Чи арай л тарган уяж дээ” гэж байх юм. Шөнө сэрээд ерөөсөө Лувсандорж гуайтай уулзая гэж бодож хэвтлээ. Өглөө эхнэрээрээ жаахан юм бэлдүүлж аваад Алтанбулаг явлаа. Тэднийх Сүжигт буужээ.

Давхиад хүрвэл азарга нь гаднаа уяатай байна. Тэгээд цай цүй болсоны дараа учир явдлаа хэлвэл Тиймээ би зарна гэсэн. Чи ав гээд дуртай өглөө. Тэгээд үнэ өртгөө тохироод хойтон жил нь наадмын дараа авахаар тохироод буцав. Хойтон жил нь 1980 онд хул азарга есөн настай улсын наадамд айрагдаад надад ирсэн дээ. Хурдан хурц адууг эрж сурж явсангүй. Өөрсдөө орж ирдэгт би их баяртай явдаг. Би хул азаргаар Улсын алдарт уяач болсон . Одоо манлайд тун ойртож байна. Өгөөжөө өгсөн сайхан буян таарсан даа. Хурлын үрүүд их яваач, цуцаа багатай олон хурдан төлөөр нь наадаж байна. Харин миний бага хул азарга ямар ч давхилд цээжний морьдтой гардаг юм.

Эх Сурвалж Ш.Ганхуяг

Нийтэлсэн Хурд Тойрох Агшин

www.mongol.moriton.net

Админ ~НИЙТЛЭЛ., ~ХУРДАН МОРЬД.

  1. 2 Хоёрдугаар сар 2010 : 04:41 | #1

    ёстой мундаг нийтлэл болсон байна. ойрд таг чиг хаагуур яваад байна. чи энэ блогдоо домайн нэр аваад тэгэд хөтөлбөл гоё биш үү. юуч гэсэн амжилд хүсье

  2. 1 Гуравдугаар сар 2010 : 21:38 | #2

    Handdorj, Avia guian tuhai niitlel bichvel saihan yum ih garna daa yag l domog shig mori uydag bsan gesen

  3. 1 Гуравдугаар сар 2010 : 22:15 | #3

    munkhbat :
    Handdorj, Avia guian tuhai niitlel bichvel saihan yum ih garna daa yag l domog shig mori uydag bsan gesen

    заа тэр талаар бодож үзнээ баярлалаа Мөнхбатаа

  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.