Эхлэл > ~ЗАЛУУ УЯАЧ. > Монголчууд ямар морийг шилэн сонгож уядаг вэ? 1-р хэсэг

Монголчууд ямар морийг шилэн сонгож уядаг вэ? 1-р хэсэг

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
4 Хоёрдугаар сар 2010

zaluu-uyach-logoМонголчууд эрт цагаас эхлэн чухамхүү ХУРДАН МОРИНЫ уралдааныг эрхэмлэн дээдлэж, эрхлэн хөгжүүлж ирсэн билээ. “Монголын морины уралдаан” гэдэггүй, “Монголын хурдан морины уралдаан” гэдэг шүү дээ. Тэгэхлээр энэ “хурдан” гэдэг тодотголд их учир утга оршиж байна. Монголчууд “чөдрийн” морины бус, “хонины” морины бус, “тэрэгний” морины бус, чухамхүү “хурдан” морины уралдаан хийж ирсэн байгаа юм. Тэгэхлээр “Морин уралдаан”, “Үндэсний морин уралдаан” энэ тэр гэдэг нь боловсролгүй хүмүүсийн бодлогогүй өгсөн оновчгүй нэрс юм.Өөрөөр хэлвэл захын буюу аль тааралдсан морь бүхнийг уяж уралдуулдаггүй, адуун сүрэг дундаасаа хурдан хурцыг нь шилэн сонгож уралдуулдаг гэсэн үг.

Тэгвэл эрхэм залуу уяач Та ямар морийг шилэн сонгож уявал зохих вэ?

Уяачид голдуу:

· Хурдны шинжтэй

· Хурдан угшилтай

· Хурдан нь нэгэнт тодорсон морийг уядаг байна.

А. Хурдны шинж бүрдсэн морийг уях нь мэдээжийн хэрэг.

Хурдан морийг гадаад, дотоод, нууц гурваар шинжинэ гэж шинжний судруудад өгүүлсэн буй. Гадаад 51 шинж, мөн гадна 10 зүйлийн (толгойн, туурайн, сүүлний, дууны мөрний, усны, идэшний, шүдний, шөрмөсний, бүх биеийн) шинж, дотоод таван цулын шинж, нууц (шүд, цөгцөнд илрэх) өчнөөн шинжийг өгүүлсэн байдаг. Гэвч эдгээр шинж нэг адуунд цогцлон бүрдэх нь ховор, зөвхөн гадаад шинж л гэхэд нэг моринд нилээн хэсэг нь байх мэт харагдавч, мөн нилээд хэсэг нь дутуу мэт санагддаг, дотоод шинж ч мөн ялгаагүй, нууц шинжийголж харах, таних тодорхойлох нь бүр ч төвөгтэй шүү дээ.

Тэгэд ч хурдан морины шинжний тухай өгүүлсэн судрууд бол нилээн хэдэн зуун жилийн өмнө, өөрөөр хэлбэл биологи, мал эмнэлэгийн шинжлэх ухааны мэдлэг манайд түгэн дэлгэрэхээс өмнө буюу танин мэдэхүйн нилээл гэнэн түвшинд гарсан бүтээлүүд гэдгийг дээр дурдсан. Гэхдээ үүнийг ор тас үгүйсгэж болохгүй, ямар ч байсан малчин түмний, хурдан морь уяач, шинжээчдийн олон зуун жилийн мэдлэг, туршлагын хурамтлал гэдгийг анхаар ч үзвэл зохино.

Хурдан морийг зөв сайн таниж авсан уясан тухай баримт олон байдаг.

Хардэл жанжин бэйс Пүрэвжав өөрийн “Зандан Хүрэн” гэдэг нэрт хурдан азаргаа дуугаар нь таниж авсан гэдэг домог мэт яриа байдаг. Тэр их эрдэмт уяач “Хонгор Зээрд” гэдэг азаргаа анх харж шинжээд “Хэр баргийн шинжээч үүнээс өө олохгүй ээ” гэж байсан гэдэг. Үнэхээр ч Хонгор зээрдэд халхын олон шинжээч өө өгөөгүй юм гэнэлээ. Тэгээд ч түүний дүр зураг Монголын хурдан морины шинжийн туйл болж эдүгээ улсын алдарт, манлай, тод манлай уяач нарын малгайдаа зүүсэн цул мөнгөн тэмдэгэн дээр сүлд мэт гялалзаж байна.

Хардэл жанжин бэйс өөрөө сайн зураач байсан. Хурдан морйг уран сайхны аргаар дүрслэх эртний монголын дүрслэх урлагийн тиг сургууль ХХ зууны эхэн хүртэл уламжлагдан ирсэнийг түүний бүтээлүүд гэрчилнэ. Тэрбээр өөрийн уяж хурдлуулж байсан “Номин цэнхэр”, “Элбэг хээр”, “Арслан хул”, “Хэнз халтар”, “Хонгор зээрд”, “Өлгөр хүрэн”, “Гуулин хээр”, “Шөвгөр хүрэн” зэрэг хүлгүүдийн зургийг өөрийн гараар дүрслэн зурж үлдээсэн нь одоо цагт олны танил болжээ. Учрыг эс ухсан хүн анх хараад “Морь хэзээ ийм байсан юм бэ?” гэмээр сонин содон морин толгойтой мэхийсэн, тахийсан амьтад мэт. Гэвч учрыг мэдэх хүн тогтоон харвал уясан хурдан морь жинхэнэ торгон ир орсон үедээ л ийм байж таарах нь, давхиж ирээд юм уу, шөнөдөө л өнгө зүс, галбир төрх нь хубирна гэж ухаармаар. Өөрөөр хэлбэл уясан хурдан морь ердөө хэдхээн цагийн туршид л ийм дүр төрхтэй байгаад тун удалгүй шал өөр болно гэсэн үг. Ингээд үзэхээр хурдан морины шинж гэдэг тун нарийн төвөгтэй зүйл.

Өвгөн ноён морины зураг зураад “Яг ийм морь олж ир” гэж шадар зайсангуудаа явуулдаг байжээ. Тэд нь явж явж “таны зурсан шиг морь таарсангүй, харин үүнээс л яг тийм морь гарна даа” гээд гүү хөтлөж ирж байсан гэж дам үг байдаг юм. Өнөө цагт ийм шинжээч ховор боловч бий л дээ.

Хурдан морийг сайн таниж авсан тухай ердөө орчин цагийн жишээ нэгийг хэлье. Дуулиант хурдан хүлэг Ононгийн Хээр морийг түүний зээ дүү Сугар Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд хаврын багавтар уралдаанд түрүүлээд байхад нь аргагүй л “алагаараа хараад, арваараа тэмтрээд” авсан байгаа юм. Энэ нь хурдан морь шинжин таньж авахын хамгийн ойрын бодит жишээ мөн. Сайн уяач боллгон ч морь шинжин таниад байдаггүй, нэрд гарсан том уяачид алдаж таниад амьтныинээд барсан явдал ч нэг бус. Тэгэхээр хурдан морийг шинжиж танина гэдэг их л туршлагжсан хашир хүмүүсийн ажил болж таарах нь ээ дээ. Залуу уяач та түүнд бүү яар, хөдөлмөрч агаад гярхай байж чадвал танд тийм цаг үе ирнэ.

  • Эх Сурвалж А.Баярмагнай
  • Нийтэлсэн: Хурд Тойрох Агшин
  • www.mongol.moriton.net

Та бүхнийг “ЗАЛУУ УЯАЧИЙН СУРАХ БИЧИГ” номыг ойролцоох номын дэлгүүрээс худалдан авахыг санал болгож байна.

  • lg-heroАнхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (Монгол.морьтон.нэт  ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! Зөвхөн вэб дээр ашигласан тохиолдолд Монгол.морьтон.нэт (©) нэрийг заавал дурдсан байх шаардлагатай!



Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

  1. 4 Хоёрдугаар сар 2010 : 02:57 | #1

    хэрвээ та бүхэн байсан бол аль морийг нь сонгон авч уях вэ?

  2. turuuairag
    4 Хоёрдугаар сар 2010 : 05:36 | #2

    hi. Өөрийнхөө нүдэнд туссан адууг л уяна даа

  3. 6 Хоёрдугаар сар 2010 : 18:37 | #3

    goy niitlel bna oird ygad tag chig bolchvo adminaa

  4. 6 Хоёрдугаар сар 2010 : 19:02 | #4

    baagii :
    goy niitlel bna oird ygad tag chig bolchvo adminaa

    ойрд ажил төрөл гээд тун зав муутай. дээр нь блог оо өөр хүнд өгөх гээд жаахан ажил ихтэй л явна даа. удахгүй сар шинийн уралдаанууд амттай болох байхдаа.

  5. hiimori
    8 Хоёрдугаар сар 2010 : 14:57 | #5

    Sain uu moritonguudaa? mori hurdan uya hungun uu? Ene zaluu uyach gesen surah bichig hevlegdsen yum uu? tiim bol haanaas avah ve?

  6. 9 Хоёрдугаар сар 2010 : 02:13 | #6

    морь хурдан, уяа хөнгөн. “залуу уяач” гэсэн зүгээр миний хийсэн ковэр зураг бгаа юмаа. харин залуу уяач гэж ном байдаг юм. чи номын дэлгүүрээс хайгаад үзээрэй. би энэ номыг олон жилийн өмнө авж байлаа. Хийморь-т

  7. hiimori
    9 Хоёрдугаар сар 2010 : 16:49 | #7

    Admind bayarlalaa. moritonguuddaa sonorduulahad-2003 onii ued mori hurdan uya evleg gesen tsuvral nom garch baisniig sanaj bna uu? zohiogch dahin bayjuulj hevluuleh gesen chine sponsorgui bolchood gatsaand orood bgaa yum bna lee. ene taldeer hamtrah hun bval sanal aa bicheerei. zaluu uyach bidend barin tavin yarih zarim hunii yarianaas nom sudar ih hereg bolno bhaa. Tiim uu Moritonguudaa!

  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.