Эхлэл > ~ЗАЛУУ УЯАЧ. > Монголчууд ямар морийг шилэн сонгож уядаг вэ? 3-р хэсэг

Монголчууд ямар морийг шилэн сонгож уядаг вэ? 3-р хэсэг

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
6 Хоёрдугаар сар 2010

zaluu-uyach-logoГ. Хурдан нь тодорсон морийг авч уях нь бүр ч найдвартай, гэвч…

Хурдан хурц нь нэгэнт тодорчихсон морийг бол уяхад найдвартай сайн давхина л даа. Хэрэв та өөрөө морь уяж, эвлүүлж чаддаг бол шүү.

Ер нь эзэндээ өтөлсөн зартай хурдан адуу байдаггүй юм. Зууны манлай хурдан азарга Шийтэрийн Зээрд даагандаа Шийтэр гуайд ирсэн, түүний удаах хурдан буянуудаас Даваанэрэн начингийн “Хүрэн халзан” л харин өөрийн унага адуу нь, Данзанням гуайн “Хүрэн” соёолондоо, Санжаабүрэнгийн “Цавьдар” шүдлэндээ тус тус арилжаа наймаагаар эзэндээ ирцгээсэн. Зууны манлай хурдан их морь Богд гэгээний “Хээр алаг” үрээн цагтаа хулгайн гараар дамжин Их сүрэгт ирсэн, Баянцагааны Банзрагчийн “ухаа “хэд хэдэн хүний гар дамжаад хавчиг соёолондоо Банзрагч гуайд ирсэн. Харин “Галын хүрэн”, Ханддоржийн “хонгор халзан “хоёр унаган эзэндээ байсан. Зууны манлай хурдууд ийм байхад, эхний удаагийн “Их Хурд”-д түрүүлж, айрагдсан арван адуу ямар юм бэ, үзье.

Анхны “Их Хурд”-д түрүүлсэн Буяндэлгэрийн “Жинст” хонгор Баянтүмний Бор хэмээх Базарсадын унаган, аман хүзүүлсэн “Буурал” духтын эцэг нь Дундговийн Содномпэлээс Жамъяндоржид очсон, хуравт орсон Сүхбаатарын Шагдарын “Хул” дараа нь Өвөрхангайн П.Батсайханд очсон, дөрөвт дависан Г.Батхүүгийн “Хул”, Хэнтийн Дамдинжаваас түүнд очсон, тавд орсон Цэрэндондогийн Хар унаган эзэндээ.

Тодорсон хурдан морийг худалдаж аваад уяхад, өөрөө л уяж чадвал сайн давхих нь гарцаагүй юм. Үүний зэрэгцээ эндээс хурдан морины наймаа нь Монголын уламжлалт том бизнес гэдэг нь харагдаж байна.

Одоо цагт шинэхэн бизнесмэн залуучууд нэрээ олсон хурдан морийг өндөр үнэлэн авч, сайн уяачаар уяулж, сайн давхиулж байна. Телевиз, радио, сониноор уул морины шинэ эзний нэрийг (өмчийн эзнийнэрийг) тов тодорхой ярьсаар, бичсээр атал жинхэнэ уяач олон түмэн болохоор уул морины унаган эзэн, уясан уяач хоёрыг л асууж сураглаж ярьж хэлэлцэж байгаа нь нууц биш юм. Тодорсон хурдан морь авч уяхад давуутай бөгөөд ярвигтай талууд нь ийм юм. Хурдан нь тодорсон морийг авч уях нь бүр ч найдвартай, гэвч….. гэсний учир нь энэ.

  • Эх Сурвалж А.Баярмагнай
  • Нийтэлсэн: Хурд Тойрох Агшин
  • www.mongol.moriton.net

Та бүхнийг “ЗАЛУУ УЯАЧИЙН СУРАХ БИЧИГ” номыг ойролцоох номын дэлгүүрээс худалдан авахыг санал болгож байна.

  • lg-heroАнхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (Монгол.морьтон.нэт  ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! Зөвхөн вэб дээр ашигласан тохиолдолд Монгол.морьтон.нэт (©) нэрийг заавал дурдсан байх шаардлагатай!




Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

  1. Одоогоор сэтгэгдэл алга.
  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.