“Уналгын цэвэр цусны адуу” (Үүлдэр-1)
УНАЛГЫН ЦЭВЭР ЦУСНЫ АДУУ
Энэ үүлдэрийн адууг бараг 300 жилийн турш үржүүлсэн боловч зөвхөн 1821 онд “Их Британи, Ирландын ерөнхий омгийн ном”-ын 2-р ботийн эхний хуудсанд бие даасан үүлдэр хэмээн тэмдэглэгджээ. Тэр үеэс хойш энэ үүлдэрийн адуунд өөр цус холилдоогүй байна. Цэвэр цусны адууг Англид мэргэжлийн спортын зориулалтаар үржүүлж ирсэн юм. Тус үүлдэрийн холын төрөл нь шотланд,галлобей, шотландын пино гэж үздэг. 16-р зуунд эдгээр үүлдэрийн адууг уралдаанд өргөн ашигладаг байсан учир Итали, Испаниас оруулж ирсэн адуутай эрлийзжүүлсэн байна. Түүнчлэн 1660-1760 оны хооронд дорно зүгийн орнуудаас 200 орчим морь авчирч нутгийн үүлдэрүүдтэй нийлүүлэн холимог цусны адуу гарган авчээ. Английн бүх цэвэр цусны адуу нь Туркийн “Бырли” ба Араб цусны “Дарли” ба ” Годолфим” гэдэг азаргуудаас эх үүсэлтэй.
ЗОРИУЛАЛТ
Цэвэр цусны адууг юуны өмнө үржүүлгийн зориулалтаар ашигладаг. Хурдтай, чац урт, биеийн хэлбэр сайтай бараг бүх адууны судсанд цэвэр цусны үүлдэрийн адууны цус гүйж байдаг. Цэвэр үүлдэрээс тэд цэвэрхэн гоёмсог төрх, тунгалаг нүд, хүнд ачаалал даах чадвар болон хурдыг өвлөн авдаг байна. Олонхи морь үржүүлэгчид задгай талбай эсвэл саадтай замын уралдааны зориулалтаар морьдыг гарган авч байна. Дэлхийн 50 орчим оронд морин уралдаан зохион байгуулагддаг ба тэдний бараг бүгдэд нь цэвэр цусны морьд оролцож байна. Уралдааны шагнал хүртсэн морьдыг маш өндөр үнэлдэг бөгөөд дээд зэргийн гарал үүсэлтэй азаргыг 20 сая доллараар худалдаж авсан тохиолдол бий. Харин уралдаанд ямар амжилт үзүүлэх нь баталгаагүй бага насны морины үнэ 12 сая хүртэл долларын үнэ хүрдэг байна. Түүнчлэн цэвэр цусны морьдыг эртнээс уралдаанд ашиглаж байсан учир тэднийг поло, урт хугацааны уралдаан, олон төрөлт, конкур зэрэг спортын уралдаан тэмцээнд оруулсаар байна.

ГАДААД ТӨРХ
Английн цэвэр цусны адууны гол онцлог нь цэвэрхэн гадаад төрх боловч ясны том бага, хөл нурууны урт, туурайн хэмжээ нь өөр өөр байж болно. Толгой уртавтар, гоёмсог дугуйрсан хүзүүтэй. Том, тунгалаг нүдтэй, цээж шувтандуу, сэрвээ өндөр, их бие урт, нарийн, хойд хөй хүчтэй боловч хэт дугуй биш. Мөч томруун, үе хүчирхэг, хурдлах үед ачаалал даах чадвар сайтай. Цэвэр цусны адуу дандаа нэг зүснийх байдаг.
ОНЦЛОГ ШИНЖ
Цэвэр цусны адуу удаан бойждог, мэдрэмж сайтай. Тэрээр явахдаа хөлөө хол зөөдөг боловч өндөр өргөдөггүй. Гэхдээ зарим морь алхахдаа урд хөлөө өндөр өргөдөг. Английн цэвэр цусны үүлдэрийн адуунд сайн анхаарал тавьж, сайн тэжээх хэрэгтэй. Гадаа байлгахад цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөд цочирдох байдал илэрдэг. Цэвэр цусны адуу хүчтэй, давхих дуртай, сайн харайж чаддаг ба зан авирын хувьд номхон, эзэндээ дуулгарвартай байдаг.
СЭРВЭЭНИЙ ӨНДӨР: 1,50-1,70 м
Анхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (Монгол.морьтон.нэт ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! Зөвхөн вэб дээр ашигласан тохиолдолд Монгол.морьтон.нэт болон эрхлэгчийн (©) нэрийг заавал дурдсан байх шаардлагатай!

(4 votes, average: 4.50 out of 5)




Saihsan medeelel oruulj baina. Odoo iimerhuu medeell ih chuhal shv. bid ch gadnaas um ih surah hergtei um bgaan.
er ni bid nart surax zvil ix baina. axiad nemeerei. mongolian-arab, mongolian-angli, ugshil garaad irex ch ym uu xen medlee. tervvgeerei delxiid uraldax ch ym uu bilvv xen medlee. tiim bolxoor ene hurdiig gargan avan uralduulj bgaa uyachid biznes n xvmvvsd bayrlaj bx xeregtei