Эхлэл > --Үүлдэр, угшил > “Хакнэ” (Үүлдэр-2)

“Хакнэ” (Үүлдэр-2)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
7 Хоёрдугаар сар 2010

hakne-1ХАКНЭ ҮҮЛДЭР

Эртнээс “Хакнэ” үүлдэрийн морьдыг холын зайн уралдаанд илүү оролцуулж, тэргэнд хөллөх буюу унах байдлаар уралдуулдаг байжээ. Нарийн хөлтэйгээрэй ялгардаг энэ үүлдэрийн адуу араб болон цэвэр цусны адуу шиг алдартай “Норфолкын” хатирч үүлдэрээс гаралтай ба дараа нь цэвэр цусны адуутай цус холилдсон байна. 18-р зуунд энэ үүлдэрийн морьд хэд хэдэн чухал тэмцээнийн түрүүг авсанаар нэрд гарч Англид “ХАКНЭ” нийгэмлэг үүсгэн байгуулагджээ. Уг үүлдэрийг үржүүлэхдээ уналгын болон хөллөгөөний морьдыг гарган авахад анхаарч, тэргэнд хөллөсөн “ХАКНЭ” үүлдэрийн морь дээд тал нь цагт 25 км хурдлах амжилтанд хүрч байв. Одоо үед “ХАКНЭ” үүлдэр хөнгөн гоёмсог төрхтэй, идэвхтэй хөллөгөөний морьдоороо алдартай. Энэ үүлдэрийн адууг пони болон хакнэ угсааны адууг тэмдэглэсэн омгийн бичигт хамт тусгасан байдаг.

ХЭРЭГЛЭЭ

Эхэндээ “ХАКНЭ” үүлдэр уналгын адуу байсан бол одоо гол төлөв хөллөгөөнд хэрэглэх болжээ. Хакнэ үүлдэр спортын тэмцээн болон жагсаал парадад илүү амжилт олж байгаа тул түүнийг адууны үүлдэр угсааг сайжруулах зорилгоор үржүүлгэд ашиглаж байна.

ГАДААД ТӨРХ

“ХАКНЭ” үүлдэрийн морийг хажуугаас нь харвал хүзүү нь нарийн хэсэгтээ дугуйрсан, босоо чихтэй, нуруу шулуун боловч  хондлой дээрээ ялимгүй товгор, өтгөн сүүлтэй, хойд хөлнүүд арагш тавигдсан байгаа нь хөдөлгөөний тэнцвэр сайтай, хурдан шинжийг илтгэнэ. Хакнэ үүлдэрийн адуу голдуу хар, хээр, зээрд зүстэй байх ба толгой хөл дээрээ цагаан толботой байх нь элбэг. Туурай цомбон хэлбэртэй ба хэт өргөн байх ёсгүй, шивнүүр нь шулуувтар байна.

hakne-1 hakne-2

ЯЛГАРАХ ОНЦЛОГ

“ХАКНЭ” үүлдэрийн морьд эрэмгий, зүтгүүр, ихээхэн эрч хүчтэй байдаг. Уян хатан хөдөлгөөнтэй ба хойд урд хөлөө өндөр өргөн нисэх мэт уран гоёмсог хатирна. Хатирахдаа хойд хөлнүүдээ нэлээд урагш тавьж, гайхалтай хөнгөн хөдөлгөөнтэй мэт харагддаг. Энэ хөдөлгөөн нь удамшсан байдаг. Хатирааны хурд нь дасгал сургуулилтаас хамаардаг байна.

СЭРЭЭНИЙ ӨНДӨР: 1,42-1,60 метр

  • lg-heroАнхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (Монгол.морьтон.нэт  ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! Зөвхөн вэб дээр ашигласан тохиолдолд Монгол.морьтон.нэт (©) нэрийг заавал дурдсан байх шаардлагатай!

Админ --Үүлдэр, угшил

  1. 9 Хоёрдугаар сар 2010 : 02:17 | #1

    надад энэ үүлдэрийн морь таалагдаад байгаа. бичлэг үзсэн чинэ үнэхээр маягтай алхдаг юм бна лээ.

  2. turuuairag
    9 Хоёрдугаар сар 2010 : 09:33 | #2

    Хатирч маш сайн азарга байна уу Монголд. Мэдвэл хэлж өгөөч

  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.