Эхлэл > --Зураг > “Хардэл жанжин бэйс Пүрэвжав” (зурсан зурагнаас + шүлэг)

“Хардэл жанжин бэйс Пүрэвжав” (зурсан зурагнаас + шүлэг)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
3 Гуравдугаар сар 2010

hardel

Хардэл жанжин бэйс Пүрэвжав өөрийн “Зандан Хүрэн” гэдэг нэрт хурдан азаргаа дуугаар нь таниж авсан гэдэг домог мэт яриа байдаг. Тэр их эрдэмт уяач “Хонгор Зээрд” гэдэг азаргаа анх харж шинжээд “Хэр баргийн шинжээч үүнээс өө олохгүй ээ” гэж байсан гэдэг. Үнэхээр ч Хонгор зээрдэд халхын олон шинжээч өө өгөөгүй юм гэнэлээ. Тэгээд ч түүний дүр зураг Монголын хурдан морины шинжийн туйл болж эдүгээ улсын алдарт, манлай, тод манлай уяач нарын малгайдаа зүүсэн цул мөнгөн тэмдэгэн дээр сүлд мэт гялалзаж байна.

Хардэл жанжин бэйс өөрөө сайн зураач байсан. Хурдан морйг уран сайхны аргаар дүрслэх эртний монголын дүрслэх урлагийн тиг сургууль ХХ зууны эхэн хүртэл уламжлагдан ирсэнийг түүний бүтээлүүд гэрчилнэ. Тэрбээр өөрийн уяж хурдлуулж байсан “Номин цэнхэр”, “Элбэг хээр”, “Арслан хул”, “Хэнз халтар”, “Хонгор зээрд”, “Өлгөр хүрэн”, “Гуулин хээр”, “Шөвгөр хүрэн” зэрэг хүлгүүдийн зургийг өөрийн гараар дүрслэн зурж үлдээсэн нь одоо цагт олны танил болжээ.

zandan-hvren-azraga1

"ЗАНДАН ХҮРЭН"

ider-heer1

"ИДЭР ХЭЭР"

Учрыг эс ухсан хүн анх хараад “Морь хэзээ ийм байсан юм бэ?” гэмээр сонин содон морин толгойтой мэхийсэн, тахийсан амьтад мэт. Гэвч учрыг мэдэх хүн тогтоон харвал уясан хурдан морь жинхэнэ торгон ир орсон үедээ л ийм байж таарах нь, давхиж ирээд юм уу, шөнөдөө л өнгө зүс, галбир төрх нь хубирна гэж ухаармаар. Өөрөөр хэлбэл уясан хурдан морь ердөө хэдхээн цагийн туршид л ийм дүр төрхтэй байгаад тун удалгүй шал өөр болно гэсэн үг.

Өвгөн ноён морины зураг зураад “Яг ийм морь олж ир” гэж шадар зайсангуудаа явуулдаг байжээ. Тэд нь явж явж “таны зурсан шиг морь таарсангүй, харин үүнээс л яг тийм морь гарна даа” гээд гүү хөтлөж ирж байсан гэж дам үг байдаг юм.

"ГУУЛИН ХЭЭР"

"ГУУЛИН ХЭЭР"

"ХЭНЗ ХАЛТАР"

"ХЭНЗ ХАЛТАР"

Hомин цэнхэр зандан хүрэний удамтай

Норов хүрэн хонгор зээрдийн угшилтай

Элбэг хээрийн хойч үеийг дуурайсан

Идэр хээрийн үр хойчийг залгамжилсан

Наран гийвэл тэнгэрийн адил зүстэй

Найман зовхист алсын барааг ширтсэн

Навчин хөөрхөн чих юугаа солиболзуулан

Нарийн урт хүзүү юугаа дуухайлган

Эрдэний дээд толгой юугаа хаялан

Эрцит цагаан шүд юугаа яралзуулан

Эзэн хүнээ харан харан эвшээдэг

Ижил сүрэгээ хайн хайн үүрэсдэг

Дөрвөлжин зоонд нь хүч тэнхээ нь хуралдсан

Дөрвөн чац нь шандас шөрмөс цогцолсон

Холын холд зогсоо нь үгүй гүйсэн

Хурдан шинж нь төгс төгөлдөр бүрдсэн

Настан бууралууд зүйл бүрээр магтсан

Нутагын айлууд зураг хөрөгийн хадгалсан

Иймэл хурдан унаг Гал шард төрдөг юм тиймэл хурдан хүлэг Гал шард байдаг юм

Гал шарын хурдан унаган хүлэг

Хосийн хүрэн зүрэхтэй л гэдэг хоёр сугандаа гуурастай л гэдэг

Хонгор голдуу зүстэй л гэдэг хачин сонин домогтой л гэдэг

Гал шарын унаган хурдан хүлэг гал бутаргах туурайтай үнэн

Газарын холийн туулдаг нь үнэн

Тураг сайхан биетэй нь үнэн

Тунчиг сонин домогтой нь үнэн

Төрийн наадамд түрүүлдэг нь үнэн

  • lg-heroАнхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (Монгол.морьтон.нэт  ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! Зөвхөн вэб дээр ашигласан тохиолдолд Монгол.морьтон.нэт (©) нэрийг заавал дурдсан байх шаардлагатай!


Админ --Зураг

  1. 16 Хоёрдугаар сар 2010 : 21:37 | #1

    морьтонгууд сар шинэдээ сайхан шинэлэж байна уу.орон нутагт хэднээс эхлээд уралдаантай вэ тэрийгээ бичээрэй. Эрдэнэт хотод шинийн 7-нд уралдаантай юм байна.

  2. bilgee
    16 Хоёрдугаар сар 2010 : 23:58 | #2

    saihan zurguud bainaa., zurgaa tataj avdag bolohoor taviach hu.,

  3. 17 Хоёрдугаар сар 2010 : 02:11 | #3

    Ene door bgaa plugin-g yaj oruulj irsiin be kho

  4. 17 Хоёрдугаар сар 2010 : 02:27 | #4

    зочин та аль plugin ярьж байна. сэтгэгдэл бичхэд хэрэглэж байгааг уу? эсбэл сайтад хэдэн хүн байгааг харуулдагыг ярьж бна уу? эд нар виджет дотор бгаа сэтгэгдэлийнх бол.

  5. www.hiimori.mn
    17 Хоёрдугаар сар 2010 : 21:13 | #5

    hey admin aa medeeg chine hiimori.mn copy xiitsen baina shd. xoishid anxaaraxgvi bol copy xiigeed bx ym bish vv

  6. 18 Хоёрдугаар сар 2010 : 00:00 | #6

    өө тийм үү. онцгүй л байна

  7. Өлзийбаяр
    11 Гуравдугаар сар 2010 : 15:20 | #7

    hye goy zuragnuud bnaa. yagaad tataj awch boldoggui ym b? Awdag bolgowol goy l bn aa.

  8. dvnjingarav
    11 Гуравдугаар сар 2010 : 15:32 | #8

    copy xiij boldogoor xiivel site d copy xiigeed xuulaad bgaa bolxoor tegsen baix. xamgaalalt xiisen ch zarim ni copy xiigeed site deeree tavisan bna lee shvv admin aa. hiimori lav mileen olon medeeg chine avsan bna lee.

  1. 19 Долоодугаар сар 2010 : 19:15 | #1
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.