Эхлэл > ~НИЙТЛЭЛ., ~УРАЛДААН. > “Дүнжингарав-2010″ (азарга+их нас+…?)

“Дүнжингарав-2010″ (азарга+их нас+…?)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (3 votes, average: 4.67 out of 5)
Loading ... Loading ...
7 Гуравдугаар сар 2010

img_7630Дүнжингаравын хурд маш өрсөлдөөнтэй  болж байна. Сая ТВ р харж байхад Тугал ухаа түрүүлж явж байгаад барианд орхын өмнө хадуураад аман хүзүүгээр орчихлоо. түрүүлсэн азарга нь ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын зээрд азрага нь орлоо. Одоогоор бусад айргийн азаргануудыг мэдээгүй байна. ТВ жаахан муу гарж байгаа улмаас. Нийт 300-аад азарга уралдсан гэсэн дам яриа байна. Үнэхээр том сайхан наадам болж байгаа бололтой. Харин сувдан зээрдийн хувьд нэг 10-н хэдээр гарж ирээд байхгүй болох шиг боллоо. Тархинд гарсан бол мэдээж айрагт байсан байхаа. за одоо дараагийн их нас, соёолонгийн уралдааныг хүлээж байя. Энэ мэдээ яг албан ёсны мэдээ биш учраас алдаа байхыг үгүйсгэхгүй. Их насны хувьд Мягмардоржын бор лавхан айрагдах байхаа гэж бодож байна. Харин соёолонгийн тухайд хэлж мэдэхгүй нь жинхэнэ ширүүн уралдаан тэнд болно. шилдэг шинэ хүлэгүүд үзнэ дээ. (2010-13:15 цагт нийтлэв)

их насны уралдаан сая үзэж дууслаа. сайхан уралдаан боллоо гэхдээ хүмүүс бас замруу дайрч орж ирэх гээд байх шиг байна. энэ нь соёолон дээр замбараагүй уралдаан болох магадлалтай. Нийт 384 гаруй их насны уралдаж түрүү мориор МУМУ. Ганхуягын бор морь түрүүллээ. удаах нь Мөнхбатын хээр, Батсайханы бор, Мягмардоржын бор морь нар айрагдаж наадамчин олноо баясгалаа. (2010-15:15 цагт нийтлэв)

Хэрвээ та бүхэн одоо уралдах соёолонгын уралдааныг үзхийг хүсвэл. www.voodoo.mn энэ хаягаар ороод телевиз хэсгээс монголын үндэсний тв г сонгоод үзэж болнo. Одоогоор өөр нэвтрүүлэг гарж байна. Яг морид гарууны зурхайд дөхөөд ирхээр уралдаан шууд дамжуулагдан үзүүлэх болно. Тийм болхоор гадаадaд байгаа хүмүүс энэ уралдааныг сайхан үзэж болох юм.

www.jockey.mn

Энэ жилийн бүсийн уралдаануудын анхных нь болох Дүнжингарав 2010 хаврын бүсийн уралдаан өнөөдөр буюу 3 дугаар сарын 7-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд амжилттай сайхан зохиогдож өнгөрлөө.Дүнжингарав 2010 нь хурдан морь сонирхогчдын тааварлаж байсны дагуу маш өргөн хүрээнд явагдаж, өнөө цагийн нэрд гарч яваа хүлгүүдийн ихэнх нь тоосоо өргөсөн сайхан уралдаан боллоо.

Хурдан азарганы уралдаанд 350 гаруй хурдан буян тоосоо өргөснөөс Төв аймгийн Баян сумын уугуул, Шадар сайд, ММСУХ-ны Ерөнхийлөгч М.Энхболдын зээрд азарга түрүү магнай болсон байна. Аман хүзүүнд Тугал ухаа нэрээр алдаршсан, хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн хаврын уралдаанд үнэнхүү хурднаа харуулан түрүүлсэн, Дорнод аймгийн Матад сумын харъяат, Аймгийн алдарт уяач Б.Цэндбаатарын хул азарга хурдаллаа.  Энэ жил хавчиг насанд хүрч байгаа, Төв аймгийн Сэргэлэн сумын унаган хүлэг Тугал ухаа нь хязаалан, соёолон насандаа улс, бүсийн наадамд 5 түрүүлж, айрагдаад байгаа идэрхэн хурдан буян билээ. Сүхбаатарт хадуурч байгаад түрүүлсэн Тугал ухаа нь энэ удаа мөн л түрүүлж яваад хадуурч аман хүзүүдлээ.

Айргийн гуравт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат Г.Болдбаатарын хөөрхөн зээрд, дөрөвт Өмнөговь аймгийн Булган сумын харъяат Н.Хүрлээгийн хүрэн халзан, тавд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат, сүсэгтэн олноо Говийн багш хэмээн хүндлэгдсэн О.Тагарваа-н Далай зээрд азарга хурдаллаа.

Н.Хүрлээгийн хүрэн халзан азарга нь бүсийн наадамд 5 дахиа, Дүнжингарав уралдаанд 2 дахиа айрагдаж байна. Тойруулга угшильтай Далай зээрд нь өнгөрсөн жил хаврын бүсийн уралдаанд 1 түрүүлж, 1 айрагдсан хавчиг азарга юм.Хурдан морь сонирхогчдын дунд  Тугал ухаа, Далай зээрд гэсэн 2 хавчиг азаргыг түрүүлж, аман хүзүүднэ гэсэн таавар хамгийн их байсан билээ.

400 гаруй их морьдоос Төв аймгийн Баянцогт сумын харъяат, Манлай уяач С.Ганхуягийн бор морь түрүү магнай болж, торгон жолоо өргүүллээ. Бор морь нь Дорнод аймгийн унаган хүлэг юм. Аман хүзүүнд Багануур дүүргийн уяач Ш.Батхуягийн Арвай хээр морь хурдаллаа. Сүхбаатар аймгийн унаган хүлэг Арвай хээр морь нь Өндөр бооцоот уралдаанд 2 удаа аман хүзүүдэж, Эрдэнэтэд болсон уралдаанд айргийн гуравт, Бага Хэнтий-Зүүн бүсийн уралдаанд 1 түрүүлж, 2 айрагдаад байгаа хурдан хүлэг юм. Айргийн гуравт Баянхонгор аймгийн Богд сумын уугуул Ц.Дэлгэрдалайн халтар халзан морь, дөрөвт Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Манлай уяач Ц.Батсайханы бор морь, тавд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Р.Мягмардоржийн бор морьд хурдаллаа.

Ц.Дэлгэрдалайн халтар халзан, Ц.Батсайханы бор морьд нь Сүхбаатар аймгийн Асгат сумын унаган хүлгүүд бөгөөд өнгөрсөн жил бүсийн наадмуудад тус бүр 1 түрүүлж, 2 айрагдсан, 2-уулаа 8 настай энэ цагийн хурдан хүлгүүд билээ. Мөн Р.Мягмардоржийн бор морь өнгөрсөн жил Сэлэнгийн бүсийн уралдаанд аман хүзүүдэж, энэ жилийн Эрдэнэтийн уралдаанд түрүүлээд байгаа хурдан буян юм. Айргийн дөрвөн морь нь ихэнх уяачдын тааварт байсан хүлгүүд билээ.

380 гаруй хурдан соёолон уралдаснаас Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат, Манлай уяач Д.Чулуунбатын Зээрэн түрүүллээ. зээрд үрээ нь хязаалан насандаа Завханы бүсийн уралдаан болон томоохон ойн уралдаануудад тасархай түрүүлсэн юм. Мөн энэ жилийн сунгаануудад тун хурдан байсан Зээрэнг түрүү магнай болно хэмээсэн ихэнх уяачдын таавар ёсоор боллоо.

Аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул, Манлай уяач Д.Цэрэнжигмэдийн зээрд, айргийн гуравт Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат , “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн захирал Г.Тэмүүлэнгийн хээр, дөрөвт мөн Орхон аймгийн Баян-Өндөр сумын харъяат н.Алтанпүрэвийн хүрэн халзан, тавд Төв аймгийн Сэргэлэн сумын уяач н.Сүхбаатарын хээр үрээ тус тус хурдаллаа.

  • Эх Сурвалж ТВ
  • Нийтэлсэн: Хурд Тойрох Агшин
  • www.mongol.moriton.net


  • lg-heroАнхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (Монгол.морьтон.нэт  ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье.

Админ ~НИЙТЛЭЛ., ~УРАЛДААН.

  1. 6 Гуравдугаар сар 2010 : 17:10 | #1

    та бүхэнд шинэ мэдээлэл байвал энд бичиж бусадтайгаа хуваалцаарай.

  2. ohinoo
    6 Гуравдугаар сар 2010 : 18:37 | #2

    шуурхай байна шүү баярлалаа. Тугал ухаа энэ жил гүйцэгдэхгүйн дээ

  3. админ
    6 Гуравдугаар сар 2010 : 18:51 | #3

    сайхан уралдаан болж бна яг үзэж бна. их нас.милээн олон бор морид цээжинд уралдаж бна одоогоор. зээрд мор өнгөлж явна. миний хэлсэн мягмардоржын бор лавхан айрагдахнээ. эсвэл түрүүлэнэ дээ.

  4. админ
    6 Гуравдугаар сар 2010 : 18:53 | #4

    заа одоо мягмардоржын бор үл ялиг тасарч ирлээ.

  5. админ
    6 Гуравдугаар сар 2010 : 18:56 | #5

    түрүүчийн 10-аад морьд милээн хол тасарсан байна.

  6. plz
    7 Гуравдугаар сар 2010 : 15:38 | #6

    yamar tv uzeed bn aa?

  7. 7 Гуравдугаар сар 2010 : 15:52 | #7

    plz :
    yamar tv uzeed bn aa?

    дээр жаахан тайлбар хийлээ хө.воодоо руу ороод л шууд тв с үзэж болно.

  8. 7 Гуравдугаар сар 2010 : 17:10 | #8

    admind bayrlalaa. Naadm sonsogsond. owol 300 garui uraldana gedeg ih amjilt shv te

  9. dvnjingarav
    8 Гуравдугаар сар 2010 : 00:26 | #9

    saihan naadam boljee. naadmiin taavar yg l baina bas. orhon aimgiin uyachid mash saihan naadjee. 1 tvrvv, 3 airag avna gedeg chine tom amjilt baina.

  10. Zolboo
    8 Гуравдугаар сар 2010 : 11:34 | #10

    saihan naadam bolloo

  11. turuuairag
    9 Гуравдугаар сар 2010 : 02:35 | #11

    Өвөл 300 гаран адуу уралдан гэдэг чинь үнэн чансаатай том наадам болж, ийм том наадмын айргийн 5-нь морийг танилцуулдаг явдлыг болих хэрэгтэй дээ. 100 морь уралдвал 10, 200 адуу уралдвал эхний 20-ийг танилцуулахгүй болхоор олон уяачын ажилыг болон зарим нэг адууны амжилтыг дараад байх шиг санагдана. Та бүгд юу гэж бодож байна андуудаа

  12. 9 Гуравдугаар сар 2010 : 14:51 | #12

    харин наад тал дээр чинь зөндөө юм бодож үзсэн. айргийн 5 гэхээр арай л нөгөө моридоо орхичоод бгаа юм. мэдээж уралдаанд морьдыг байлдаг шүү дээ. зун бараг 50,60 хүртэл байлдаг санагдаж байна. мэдээж морьдын маань бай шагнал нь тааруу болхоор бас хэцүү. тэгэд айргийн 5 биш 10 гэхээр бас л хэцүү бай шагнал г өгнө гэхээр. тийм болхоор 5-10 хүртэл өөр нэр томъёо гаргаж ирж болох юм тэгэд бс бай шагналаа бодох хэрэгтэй.

  13. eba
    11 Гуравдугаар сар 2010 : 20:06 | #13

    375 azraga uraldsanshdee

  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.