“Өвгөн ноёны наадамд монгол морь уралдана.”

Ирэх сарын 6-7 нд Архангай аймагт “их хурд” баруун бүсийн хурдан морьдын уралдаан зохиогдоно. Тус уралдаанд зөвхөн Архангай аймгийн уяачдын морьдыг уруулдуулахаар нутгийн зөвлөл нь шийдсэн байна. Мөн зүүн бүсийн “их хурд” уралдaaн Хэнтий аймагт зохиогдоно. Энэхүү уралдаанд зөвхөн цэвэр Монгол угшлын хурдан морьд уралдах аж. Монгол адууны генийг хадгалан авч үлдэх санаачлагыг бий болгосон , “Гал шар”-ын хурдан угшлыг үүсгэгч, Хардал жанжин бэйс “Өвгөн ноён” Пүрэвжавын хийсэн ажлыг үргэлжлүүлэх зорилгоор зүүн, баруун бүсийн “Их хурд” уралдаанд зөвхөн Монгол адууг уралдуулах шийдвэрүүд гарсаар байна .
www.shuud.mn
Зарим гарууд үнэхээр туушрана гэхээрээ дэндүү тэнэгтэж өгөх юм. энэ дээр жаахан үг хэлэхгүй бол болохгүй нь. Бүр хэл ам захтнаад байна. Энэ “их хурд” гэсэн нэрээ болилдоо наадхыг чинь ганцхан жинхэн их хурдад хэрэглэх нэр баймаар байна. (Эсвэл энэ сэтгүүлчид албаар ийм юм хийгээд нөгөө хороо найруулаад байдаг юм уу). Зүгээр тэр даншиг, бүсээр нь нэрлэлдээ. Хэзээ Архангайд энэ жил даншиг зохион байгуулана гэсэн юм. (Харин зүгээр нутгийн ард түмнээ баясгах, хурдан удмын адуу бэлэглэх хэргээр залуу уяач Тэмүүлэн наадам зохиож байгаа.) Монгол улс даншиг болох наадмын товыг хэлдэг байхад хэн нэг дуртай даншиг хийгээд байдаггүй л байх шүү. Албан ёсоор энэ жилийн даншиг наадмуудыг аль эрт зарласан биздээ. Орхон, Хөвсгөл, Хэнтий, энэ 3 албан ёсны даншиг наадам болох газар. Улаанбаатар (их хурд). Харин Говь-Алтай аймаг болхоор нутгийн … жилийн ой болж байгаа болхоор мэдээж том наадам болох нь доторхой. Архангай аймагт болох наадмыг үгүйсгэсэн хүн алга зүгээр наад нэрээ бодмоор юм сүрхий нэр өгөөд байх юм. Нутгийн уяачид л ганцхан уралдах юм гэнэ лээ. Энэ өөрсдийнхөн л хийж байгаа ажил. Харин тэр Хэнтий аймагт болох даншиг наадам юу л болоод байна даа. Нутгийн хурдан морины хорооны хүмүүс нь гаагүй л морь мал мэддэг, сайн холбоо л гэж бодож байсан чинь үгүй юм байна. Бүгд нөгөө эрлийзийг үзэн ядах өвчнөөр холбоогоороо тусчихсан юм шиг байна. Өвгөн ноёныхоо болон алдарт гал шараа мань мэтээс илүү л мэдмээр юмсан ЯАЖ гал шарын удам бий болов гэдгээ. Энд жалга, дов, нутгаар ялгаварлан бичсэнгүй, бас муулсангүй зүгээр ингэж туульшрахаа боль, энэ чинь жирийн монгол ард түмэнд буруу сэтгэгдэл төрүүлж байна гэдгийг хэлье.
Хэрвээ өвгөн ноён гэж ер нь ямар хүн бэ ? гэдгийг мэдэхгүй дээрээс нь гал шар удмыг яаж үүссэнийг мартсан бол, мэдэхгүй хүмүүс доктор А.Баярмагнай гуайн шинэ номыг аваад уншаарай. Өмнө Өвгөн ноёны талаар зөндөө л мэдээлэл оруулж байлаа уншаагүй бол эндээс унш.
- Эх Сурвалж: www.Huleg.mn
- Нийтэлсэн: Хурд Тойрох Агшин
Анхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (www.Huleg.mn ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! www.Huleg.mn (©) (ХУУЛБАРЛАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО)

(2 votes, average: 4.50 out of 5)




миний хувьд энийг нэг тийш нь шийдсэн нь дээр байхаа. бас ингэж хамаагүй гадуурхаж болохгүй. би өөрөө морь мал уяж, сурч оролдож яваа хүний хувьд уралдаж байсан нь зүгээр гэж бодож байна. тэртэй тэргүй монгол морь хурдтай, тэрнийхээ хэрээр эд нартай уралдаж улам сайжрана. юм тогоон дотроо удаан байгаад ирхээр мууддаг жамтай.Төрбат, ТӨВ АЙМАГ.
za yg odoo online 4 hun baina. turuuleed sanalaa helchie.ali aliniig ni demjnee. mongolchuud chine ugaasaa ali ert deer ues selekts hiisen baina lee. harin odoo ter selekts ni orgil vedee baina gej ulsad morio airagduulsan neg uyach helsen baina lee.neriig ni martchihaj.