Эхлэл > --Жил жилийн наадмын сониноос > “Төвийн Бүсийн Даншиг наадам эхэллээ.” Орхон Аймаг

“Төвийн Бүсийн Даншиг наадам эхэллээ.” Орхон Аймаг

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (5 votes, average: 4.80 out of 5)
Loading ... Loading ...
28 Долоодугаар сар 2010

dscn1533-2Өнөөдөр Эрдэнэт хотод 4-дахь удаагийн “Төвийн Бүсийн” даншиг наадам эхэллээ. Анх Эрдэнэ хот маань Хангайн бүсийн уралдааныг 1997 онд “Эрдэнэтийн овооны тахилга” нэртэйгээр зохион байгуулж байсан билээ.

1997 оны бүсийн уралдаанд Төв аймгийн уяачид 2 түрүү,7 айраг, Улаанбаатарын уяачид 1 түрүү 5 айраг, Архангайн уяачид 2 түрүү 1 айраг, Булган аймгийн уяачид 1 түрүү 4 айраг, Сэлэнгэ аймгийн уяачид 5 айраг, Дархан уул, Завхан аймгийн уяачид тус бүр 1 айраг авч байжээ. Мон эрдэнэ ХХК захирал П.Энхмөнх их морь түрүүлгэж азаргаа аман хүзүүнд хурдлуулж байжээ. Харин зохион байгуулагчид маань төдийлөн амжилт гаргаж чадаагүй.

2003 онд  6-р сарын 21-23 нд 2 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан (энэ уралдаанд дээд 3 насны морь уралдсан). Энэ уралдаанд Зохион байгуулагч Орхон аймгийнхан азарганы түрүүгээ авч их морь аман хүзүүнд хурдлуулсан. Улаанбаатар  хотын уяачид соёолон түрүүлгэж 4 айраг авчээ. Харин Төв аймгийн уяачид 1 түрүү ,  Сэлэнгийн уяачид 3 айраг, Архангайхан 2 айраг, Хөвсгөл Дундговь аймгийн уяачид тус бүр 1 айраг авч байсан байна.

2006 онд мөн төвийн бүсийн уралдааныг  “Эрдэнэт Хот-30 жилийн ойн”  баяр наадамтай хамтатган амжилттай зохион байгуулсан. Энэ үеэр орхон аймгийн “Эрийн Хийморь” уяачдын холбоо өөрсдийн зохиосон гарааны төхөөрөмжийг ашиглан хурдан морийг ямар ч будлиангүйгээр гаргаж олон уяачдын талархаллыг хүлээсэн билээ. Өмнө энэ төхөөрөмжийг аймгийн наадамд ашиглаж байсан боловч томоохон бүсийн уралдаанд ашиглаж байгаагүй бөгөөд энэ нь анхны томоохон уралдаанд ашигласан нь байлаа. Ингээд дараа нь болсон “Тамирын Хурдад” орхон аймгийн гарааний төхөөрөмжийг хүмүүстэй нь хамт аваачин хурдан морийг будлиангүй сайхан зохиосон билээ.

Ингээд төвийн бүсийн уралдаан болох ” Орхон-30 жилийн ойн ” наадамд  МУМУ Д.Чулуунбат азарганы түрүү, айргийн 5 хоёрыг авч мөн шүдлэнгийн түрүүг авч одтой сайхан наадсан билээ.  ААУ Г.Мягмарсүрэн Их насны түрүүг авч, ААУ Б.Дэлгэрбаяр их насанд морио аман хүзүүнд хурдлуулсан. Залуу уяач Ж.Золбоо соёолон насанд халтар морио 3-т давхиулж аймгийн алдарт уяачын болзол биелүүлсэн билээ. Мөн соёолонд насанд Л.Ганбат морио айргийн 4-т хурдлуулсан. ААУ Г.Баярцогт хурдан хүл шүдлэнгээ айргийн 4-т хурдлуулж, дааганд Дэлгэрхүүгийн хүрэн даага айрагдсан юм. Наадам зохион байгуулалтын хувьд шударга сайхан болдогт нь уяачид ам сайтай байдаг.

fscn17632010 он  буюу өнөөдөр 7-р сарын 28-нд 4-дахь удаагаа төвийн бүсийн даншиг наадмаа зохион байгуулж байна. Энэ жилийн бүсийн наадамд газар газрын алтан тууртнууд болон, олон тод манлай, манлай, алдарт уяач нар хурдан хүлэг морио уралдуулхаар хүрэлцэн ирсэн байна. Яг одоо азарга бүртгэлээ хийж байгаа бөгөөд удахгүй гарааны зурхайруу явах болно.

Удахгүй та бүхэнд хурдан морьдын цувааг хүргэх болно. Орхон аймгийн “Эрийн Хийморь” уяачдын холбоо. HULEG.MN

********************************************
Азарга гарааны зурхай руу явж байна удахгүй эргэнэ. Азарганд улсын наадмын түрүү магнай сүмбэн зээрд,  пума хул, гээд цуут хүлгүүд тоосоо өргөж байна. тун удахгүй хэний хурдан ажнай торгон жолоогоо өргүүлэхийг хэдхэн мөчийн дараа харах болно.
********************************************
Мөн энэ наадамд улаанбаатар хотын нэгэн уяач бор азаргаа мордуулах гэж байгаад хасагдсан байна. Учир нь тэр цэвэр цусны азарга байж таарчээ.
********************************************
Азарга
1. Энэ жил улсад соёолон насанд айргийн 5-д давхисан Давгадоржын бор түрүү магнай боллоо.
бусад азарга нарыг одоогоор мэдээгүй байна.
********************************************
одоо 1 цагаас соёолон мордоно. Cоёолонгийн уралдаан милээн өрсөлдөөнтэй болох нь. энэ жилийн соёолонгийн түрүү магнай Oтгонбаярын хээр соёолон ирсэн байна. мөн аймгийн наадамд түрүүлсэн Баясгалангийн соёолон тун хурдан байгаа сурагтай. мөн бусад өөр мундаг соёолонгууд яг одоо уяан дээрээ байна. зарим уяачид моридоо өвс идүүлж байгаад морь барианы газар дээр ирж машинаас буулгаж байгаа сурагтай. ингэх илүү зан байгаадаа.
********************************************
Соёолон гарааны зурхайруу хөдөллөө. Отгонбаярын улсын наадмын түрүү соёолон, Тамирын дүнжингаравт айрагдаж байсан хээр соёолон. Энэ соёолон дан уяагаар мордож байгаа юм байна. Наадамчин олон лавхан айрагдана хэмээн тааж буй. Харин түрүү соёолонг ахиад түрүүлэх байх гэж бодож байна.
********************************************
Oтгонбаярын хээр соёолон хасагдсан байна. наадмын комисс болон мэргэжилийн хүмүүс хээрийг цэвэр цусных гэж үзжээ.. Уяач милээн гомдолтой байгаа бөгөөд улсад уралдсан морь яагад ингэдэг юм гэсэн маргаан хийж байгаа бололтой, гэхдээ л дүрэм бол дүрэм. Цэвэр гэдгийг уяач нар мэдэж байгаа, улсад харин яагад хасагдаагүйг чинь мэдэхгүй байна гэсэн хариулт өгчээ.
********************************************
доторхой шалтгаанаас болоод мэдээ оруулж чадахгүй нь маргааш. Наадмын цувааг хийморь дээрээс хараарай.

Таалагдаж байвал сэтгэгдэлээ бичээрэй !!!

  • Нийтэлсэн: www.Huleg.mn
  • Хурд Тойрох Агшин


lg-heroАнхаарах! Монгол.морьтон.нэт -д нийтлэгдэж буй нийтлэл нь (www.Huleg.mn ©) өмчлөгдөх бөгөөд та бүхэн ёс суртахуунтай байж зөвшөөрөлгүйгээр бусад зүйлд ашиглахгүй байхыг хүсье! www.Huleg.mn (©) (ХУУЛБАРЛАХЫГ ХАТУУ ХОРИГЛОНО)

Хүлэг.мн --Жил жилийн наадмын сониноос

  1. орхон
    28 Долоодугаар сар 2010 : 08:26 | #1

    за хө наадмын мэдээ хүлээж байгаа шүү. сайхан наадам болох байхаа. бичээд байгаарай. дээр байгаа зураг сайхан хул хүлгүүд байна даа. манлай ч сайхан хурдан хулуудтайдаа. тэд л бололтой. орхон аймгийн харьяат Батбаяр америкаас.

  2. 28 Долоодугаар сар 2010 : 08:28 | #2

    @орхон
    ямар хурдан сэтгэгдэл бичиж байнаа. харин тиймээ сайхан наадам болох байх. тэгэж байгаад морьдууд ирхээр цувааг нь оруулнаа.

  3. 28 Долоодугаар сар 2010 : 08:56 | #3

    Шинэ мэдээ

    Азарга гарааны зурхай руу явж байна удахгүй эргэнэ. азарганд энэ жилийн улсын наадмын түрүү магнай сүмбэн зээрд, пума хул, гээд цуут хурдууд тоосоо өргөж байна. тун удахгүй хэний хурдан ажнай торгон жолоогоо өргүүлэхийг хэдхэн мөчийн дараа харах болно.

  4. shuurhai
    28 Долоодугаар сар 2010 : 09:14 | #4

    huleg.mn uneheer shuurhai baina shuu. za teged urgeljluuleed baigaarai. ooroo orhon aimgiin hun bololtoi.

  5. 28 Долоодугаар сар 2010 : 10:51 | #5

    одоо 1 цагаас соёолон мордоно. соёолонгийн уралдаан милээн өрсөлдөөнтэй болох нь. энэ жилийн соёолонгийн түрүү магнай хээр соёолон ирсэн байна. мөн бусад өөр мундаг соёолонгууд яг одоо уяан дээрээ байна. зарим уяачид моридоө өвс идүүлж байгаад морь барианы газар дээр ирж машинаас буулгаж байгаа сурагтай. ингэх илүү зан байгаадаа.

  6. Эрдэнэбат
    28 Долоодугаар сар 2010 : 14:41 | #6

    Үнэн шуурхай байна шүү. Thanks

  7. Босоо
    28 Долоодугаар сар 2010 : 15:17 | #7

    Эрлийзүүд нь уралдаж байхад цэвэр цус ч байсан уралдана л биз. Яадгийн. Харин Билгүүн хээрийн төл мөл гэж бүртрээд байх хэрэггүй л байхгүй юу. Дан Монгол адуу л уралдахгүй юм бол тэр эрлийз, цэвэр хамаагүй уралдуулсан нь дээр биз дээ.

  8. hiimori
    28 Долоодугаар сар 2010 : 18:44 | #8

    bosoo tsever tsusnii mori chine erliizee bodbol hamaagui ilvv shd ho. teged l tseveriig uralduuldaggui ymaa. erliiz mori yaj ch bodson tseberee guitsehgui.

  9. Босоо
    28 Долоодугаар сар 2010 : 20:09 | #9

    Харин тийм ээ. Үнэн. Бас Монгол бага адуу яаж ч бодсон Арабын эрлийзүүдийг гүйцэхгүй ш дээ. Тийм болохоор хаашдаа мэдээжийн юм хаана хаанаа л мэдээжийн байг л дээ хө.

  10. yaachvaa
    1 Наймдугаар сар 2010 : 13:10 | #10

    Ovoo uraldaanii medee hiigeed bsan yaachvaa hiimori.mn bur tag

  1. Одоогоор алга.
Copy Protected by Chetan's WP-CopyProtect.