Архив

Архив

“Шарга азарганы хөлийг германд эмчлvvлсэн”

30 Долоодугаар сар 2010

Төрийнхөө их баяр наадамд зургаан удаа тvрvvлж, тvмэн олны магнайг тэнийлгэн баярлуулсан домогт шарга азарга энэ жил Vндэсний их баяр наадамд уралдсангvй. Тод манлай Эрдэнэчулуун уяачийн уяанд шарга азарга хоцорч, зартай хурдан хvлгийн туурайн тоосыг харж баясах гэсэн мянга мянган наадамчид сэтгэл дундуур vлдлээ. Хvй долоон худгийн торгон ногоон дэвжээг тоосоороо мялааж, олны сэтгэлийг баярлуулдаг энэ сайхан ажнайн тухай Япончууд баримтат кино

Цааш нь…

Админ ~НИЙТЛЭЛ.

Салерно (үүлдэр-11)

29 Долоодугаар сар 2010

bargello_salerno_stallion_in_italyap-1fg3kf-thСАЛЭРНО.

Сайн чанарын , олон талаар ашигхлаж болох уналгын энэ адуу италийн Салерно хотын ойролцоо нутагшдаг учир ингэж нэрлэжээ. Салерно үүлдэр неаполитаний адуунаас гаралтай бөгөөд испани, бербер үүлдэрийн адууны цусыг агуулж байдаг. Энэ үүлдэрийн адууг 1793 онд Неаполитан ба Испанийн хаан 3-р Карлын үед Персано хотод үүсгэн байгуулагдсан цэвэр үүлдэрийн адууны морин заводад анх үржүүлж эхэлсэн түүхтэй. 199о-ээд оноос үүлдэрийг сайжруулахын тулд цэвэр цусны адуугаар цус сэлбэсэн байна. Орчин үед энэ үүлдэрээс спортын чадвартай морьд төрдөг.

Цааш нь…

Админ --Үүлдэр, угшил

“Төвийн Бүсийн Даншиг наадам эхэллээ.” Орхон Аймаг

28 Долоодугаар сар 2010

dscn1533-2Өнөөдөр Эрдэнэт хотод 4-дахь удаагийн “Төвийн Бүсийн” даншиг наадам эхэллээ. Анх Эрдэнэ хот маань Хангайн бүсийн уралдааныг 1997 онд “Эрдэнэтийн овооны тахилга” нэртэйгээр зохион байгуулж байсан билээ.

1997 оны бүсийн уралдаанд Төв аймгийн уяачид 2 түрүү,7 айраг, Улаанбаатарын уяачид 1 түрүү 5 айраг, Архангайн уяачид 2 түрүү 1 айраг, Булган аймгийн уяачид 1 түрүү 4 айраг, Сэлэнгэ аймгийн уяачид 5 айраг, Дархан уул, Завхан аймгийн уяачид тус бүр 1 айраг авч байжээ. Мон эрдэнэ ХХК захирал П.Энхмөнх их морь түрүүлгэж азаргаа аман хүзүүнд хурдлуулж байжээ. Харин зохион байгуулагчид маань төдийлөн амжилт гаргаж чадаагүй.

Цааш нь…

Админ ~НААДМЫН СОНИНООС...

“Морь наймаалав.”

28 Долоодугаар сар 2010

anhnii-tsasnaar-aduundaa

Баадайн унаж яваа ганц морийг эвтэйхэн салгаад авчих гэж хүн бүхэн оролдоно. Нэг өдөр данжаад гуай дайралдаад
“Ай Баадай чи морио над худалдахгүй юу?” гэсэнд “Болноо! Болно! Энэ морь миний аян замд садаа болохоос биш нэмэр болох юм алга. Ингэхлээр чамд хямдхан өгчихнө!” гэсэнд данжаад моринд нь их л шохоорхон шунаж “Ай Баадай чи морио яаж өгнөө!” гэсэнд … “Ногоон хурганы арьс, нэг, нохойн битүү туурай нэг, үнэгний эвэр нэг, үхрийн соёо нэгтэй өгчихвөл морио чиний гар дээр тавилаа” гэсэнд данжаад “Ай энэ төдийхөн юу байхав, би явж түшмэдээ дуудаад их сангаас гаргуулан авчирна. Чи энэ морины саравчинд хүлээж бай” гэж хэлээд яваад өгч гэнэ.

Цааш нь…

Админ ~ТҮҮХ ҮЛГЭР ДОМОГ.

Ахалтекин (үүлдэр-10)

27 Долоодугаар сар 2010

АХАЛТЕКИН

Ахалтекин үүлдэр бол мэдэгдэж үлдсэн хамгийн эртний үүлдэрийн нэг юм. Туркменд энэ үүлдэрийг 300 жилийн өмнөөс үржүүлж иржээ. Хожим нь эдгээр үүлдэрийн морьд турк, казах морин цэргийн албанд хүчээ өгч байжээ. Цөл нутгийн адуу учир халуун цаг агаарыг ч тэсвэртэй даван туулдаг. Ахалтекин үүлдэр өөр ямар ч адуутай цус холилдож байгаагүй аж. Хамгийн сайн үр төлийг нь авч цаашдын үржилд ашиглаж байжээ. Энэ үүлдэрийн адууг Польш, Германд тракенан үүлдэрийн адуугаар сайжруулах оролдлого хийж байсан байна. Ахалтекин адууг Туркмен, Казахстанд голдуу үржүүлдэг.

Цааш нь…

Админ --Үүлдэр, угшил

“Ноён Баадай хоёр адил юм”

27 Долоодугаар сар 2010

gerluugee-ybaydaa-2laaБаадай замын ойролцлоо худаг байхаар цайгаа чанаж уухаар шийдээд гурван чулуу босгон гал түлж муу хав хар тогоондоо ус дүүргэн утаа манаруулж суутал удсангүй азарга унасан , отго жинс сагсуулсан түшмэд хүрч ирээд мэнд амар ч үгүй шуудхан л…
“Ай муу тэнэмэл чи худаг дээрээс зайл хөө!” гэж зандарсанд Баадай
“Би худаг дээр чинь суугаагүй, газар дээр сууж байнаа” гэвэл

Цааш нь…

Админ ~ТҮҮХ ҮЛГЭР ДОМОГ.

“Францын селль” (үүлдэр-9)

26 Долоодугаар сар 2010

Selle Français HorseФРАНЦЫН СЕЛЛЬ

Францын селль буюу Франц унааны адуу өмнө нь англи-нормандын үүлдэр гэж алдаршиж байжээ. Холимог цусны энэ үүлдэр албан ёсоор 1965 онд хүлээн зөвшөөрөгдсөн  байна. Нормандын хүнд хөллөгөөний угсаанаас гаралтай энэ адууг хойд африк, өмнөд европын араб, бербер үүлдэрийн адуутай нийлүүлснээр одоогийн хүч тамир сайтай адуу болгон хөгжүүлжээ. 19-р зуунд норманд адууг цэвэр цусны азарга болон норфолкын хагас цусны адуугаар сайжруулж англи номандын үүлдэрийг гарган авч байжээ.

Цааш нь…

Админ --Үүлдэр, угшил

“Гуурст морины домог”

25 Долоодугаар сар 2010

har-azarga2Нэгэн цагт бурхан орчлон ертөнцөөр аялан явж байжээ. Тэгээд амрахаар шийдэн ийш тийшээ харвал дэлхий их л гоё харагдаж гэнэ. Тэгээд дэлхий дээр ирвэл дэлхийн гадарга тэр чигээрээ усаар бүрхэгдсэн байсанд бурхан бага зэрэг сэтгэлээр унасан боловч нэгэнт ирсэнийх хувцасаа цэвэрлэж, усанд шумбан, угаалга үйлдээд авъя гэж  шийджээ. Тэгээд бурхан аян замын тоосоо гөвөн хувцас хунараа цэвэрлээд усанд шумбан байтал урд байгаагүй тоо шороонууд нь хуралдан бөөгнөрсөөр хуурай газар үүсгэв гэнэ. Бурхан ч санамсаргүй байдалаар дэлхийн амьдралыг өөрчилсөндөө баахан санаа зовож байсан боловч ихэд ядарсан тул хуурай газар гараад унтаад өгжээ.

Цааш нь…

Админ ~ТҮҮХ ҮЛГЭР ДОМОГ.

Copy Protected by Chetan's WP-CopyProtect.