Г. Хурдан нь тодорсон морийг авч уях нь бүр ч найдвартай, гэвч…
Хурдан хурц нь нэгэнт тодорчихсон морийг бол уяхад найдвартай сайн давхина л даа. Хэрэв та өөрөө морь уяж, эвлүүлж чаддаг бол шүү.
Ер нь эзэндээ өтөлсөн зартай хурдан адуу байдаггүй юм. Зууны манлай хурдан азарга Шийтэрийн Зээрд даагандаа Шийтэр гуайд ирсэн, түүний удаах хурдан буянуудаас Даваанэрэн начингийн “Хүрэн халзан” л харин өөрийн унага адуу нь, Данзанням гуайн “Хүрэн” соёолондоо, Санжаабүрэнгийн “Цавьдар” шүдлэндээ тус тус арилжаа наймаагаар эзэндээ ирцгээсэн. Зууны манлай хурдан их морь Богд гэгээний “Хээр алаг” үрээн цагтаа хулгайн гараар дамжин Их сүрэгт ирсэн, Баянцагааны Банзрагчийн “ухаа “хэд хэдэн хүний гар
Цааш нь…
Хүлэг.мн ~ЗАЛУУ УЯАЧ.
Б. Хурдан удам, угшилтай морийг уяхад найдвартай сайн давхина.
Ямар ч амьтан өөрийн эцэг, эхийн генийг уламжлан авч төрдөг биологийн хуультай. Энэ бол харин шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Ийм болохоор хурдан удам, угшилтай морийг уях нь илүү найдвартай. Үүнийг манай нийт уяачид сайн ойлгодог. Хурдан удам, угшлийн адуу нь хар аяндаа өөрөө буй болдог зүйл бус, хүний ухамсартай үйл ажиллагаа, олон жилийн нөр хичээнгүй хөдөлмөрийнүр дүнд бүрэлдэн буй болдог нь шинжилгээ судалгаанаас тодорхой харагдаж байгаа юм.Монголд нэрд гарсан буюу олон нийтээр хүлээн зөвшөөрсөн хурдны гурван удам, арав гаруй угшил байна. Энэ нь:
Цааш нь…
Хүлэг.мн ~ЗАЛУУ УЯАЧ.
Монголчууд эрт цагаас эхлэн чухамхүү ХУРДАН МОРИНЫ уралдааныг эрхэмлэн дээдлэж, эрхлэн хөгжүүлж ирсэн билээ. “Монголын морины уралдаан” гэдэггүй, “Монголын хурдан морины уралдаан” гэдэг шүү дээ. Тэгэхлээр энэ “хурдан” гэдэг тодотголд их учир утга оршиж байна. Монголчууд “чөдрийн” морины бус, “хонины” морины бус, “тэрэгний” морины бус, чухамхүү “хурдан” морины уралдаан хийж ирсэн байгаа юм. Тэгэхлээр “Морин уралдаан”, “Үндэсний морин уралдаан” энэ тэр гэдэг нь боловсролгүй хүмүүсийн бодлогогүй өгсөн оновчгүй нэрс юм.Өөрөөр хэлвэл захын буюу аль тааралдсан морь бүхнийг уяж уралдуулдаггүй, адуун сүрэг дундаасаа хурдан хурцыг нь шилэн сонгож уралдуулдаг гэсэн үг.
Цааш нь…
Хүлэг.мн ~ЗАЛУУ УЯАЧ.
Шинэ сэтгэгдэлүүд