Азарга
Tүрүү магнай: Дорнод аймгийн Баянтүмэн сум Цэгмэдийн - Тайж халтар түрүүлэн ирж уясан эзэн унасан хүүхэд наадам олноо баясган түмний их баяр цэнгэлд хурд нэмэн тод магнай торгон жолоо өргүүллээ. Энэ жил улсад 7д орж байсан. Уяач МУМУ Д.Мөнхбат
Аман хүзүүнд: Нийслэлийн Хан Уул Дүүргийн уяач А.Отгонбаярын - Хар.
Айргийн гуравт: Төв аймаг Баян сумын Агт-Эрдэнэ галын уяач Х.Цогтсайханы -Сүмбэн зээрд. Энэ жил улсад түрүүлсэн.
Цааш нь…
Админ ~УРАЛДААН.
Заа дөнгөж сая Орхон аймгийн хурдан азаргууд бариандаа орж ирлээ. Ингээд түрүү магнайгаар та бидний сайн мэдэх МУМУ Д.Чулуунбатын алдарт Буган хүрэн азаргын төл, MУАУ Д. Жаргалын хурдан Сарт Цавьдар азарга сайхалт айлын зайтай барианд орлоо. Цавьдар азарга нь хаврын уралдаанууд тун хурдан байсан. Өмнө олон удаа аймаг, бүсд айрагдаж түрүүлсэн хавчиг азаргаа. Аман хүзүүнд Ганбаатарын саарал азарга орлоо. Удахгүй бүрэн эхээр нь нийтлэх болноо. Соёолон насны морид бариандаа орлоо. Түрүү магнайгаар УБҮ-н Спорт ордоны дарга Баясгалангын хүрэн үрээ хол тасархай түрүүллээ. Хязаалангийн уралдаанд Баатарцогтын үрээ түрүүллээ. Мөн шүдлэн насны уралдаанд симба Батсайханы дүү Гокын Хэвлэл мэдээлэллийн албаны дарга … -н шинэ цагийн монгол адуу болох үрээ түрүүллээ. Бусад моридыг мэдэх гэсэн боловч танигдсангүй ээ.
Админ ~УРАЛДААН.
За ингээд долдугаар сар гарч наадам хаяанд ирлээ. Уяачид бага сунгаагаа чийж дууссан бололтой. Маргааш буюу 7-р сарын 2-нд Орхон аймгийн уяачид хүлэг морьдынхоо дунд сунгааг хийхээр товолсон бололтой. Энэ дунд сунгаатай давхцаад “Авто Тээврийн Байгуулага” (УБҮ)….жилийн ойн наадам болох юм байна. Мэдээж энэ цагаа олсон наадамд уяачид хурдан морио ихэнх нь давхиулаад авах нь тодорхой учир нь дунд сунгаатай давхцаж байгаа болхоор тэр. Хэний хурдан хүлэг торгон жолоогоо өргүүлэхнүү харж байя. Нутгийн уяачидын маань морьд хурдтай, өнгөтэй байна лээ.
Цааш нь…
Админ ~УРАЛДААН.
Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан хурдан морины бүсийн уралдааныг цувралаар хүргэж байна.
Хангайн бүсийн хурдан морины уралдаан. Архангай аймаг, Батцэнгэл сум, Тоглохын тал 2006.07.29
Цааш нь…
Админ ~УРАЛДААН.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлж түмэн өлзий гийсний 370 жилийн ойн даншиг наадам - Хязаалан насны уралдаан.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлж түмэн өлзий гийсний 370 жилийн ойн даншиг наадам - Шүдлэн насны уралдаан.
Өндөр гэгээн Занабазарын мэндэлж түмэн өлзий гийсний 370 жилийн ойн даншиг наадам - Дааганы уралдаан. Цааш нь…
Админ ~УРАЛДААН.
“Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын нэрэмжит зүүн бүсийн уралдаан-2000 он”
…Галшар хурдны удмын адууг өөрийн олон жилийн нөр их хөдөлмөр оюун ухаанаар үндэслэн бий болгогч, билэг авьяаст их шинжээч, уяач, зураач, номч эрдэмтэн, Хардэл жанжин бэйс олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Мижүрдоржийн Пүрэвжав…
Цааш нь…
Админ ~УРАЛДААН.
Монгол Улсын “Манлай уяач” Сумьяасүрэнгийн Ганхуяг чансаагаа баталлаа
“Дүнжингарав-2010″ хаврын бүсийн уралдаан газар газраас ирсэн уяачид, хурдан хүлэг морьдын чансааг сорьсон сайхан уралдаан боллоо гэж морь сонирхогчид ам уралдуулан ярьсаар байна. Энэ жилийн “Дүнжингарав”-ын их насны уралдаанд Монгол Улсын 2009 оны өндөр чансаатай уяачдын нэгд шалгарсан “Манлай уяач” С.Ганхуяг бор морио түрүүлүүлж, чансаагаа баталлаа. ММСУХ өнгөрсөн 2009 онд өндөр чансаатай уяачдыг шалгаруулахад Монгол Улсын “Манлай уяач” Сумьяасүрэнгийн Ганхуяг
Цааш нь…
Админ ~НИЙТЛЭЛ., ~УРАЛДААН.

Уул нь сайхан бичлэгтэй юм даанч хөтлөгч нь жаахан тайлбарлах тал дээр тааруу юм байна. Олон удаа тайлбарлаад ирхээрэй Цагаандалай шиг сайхан ярих байхаа. Сарт борын хүүхэд жаахан туршлагагүйтсэн тал бий хөөрхий, шинээр морь унаж сурж байсан. Өөр иймэрхүү сайхан видео байвал илгээгээрэй.
Цааш нь…
Админ ~УРАЛДААН.
Шинэ сэтгэгдэлүүд