Маргааш Хүй Долоон дэнж дээр Монголын шигшмэл хурдан моридын “Их Хурд-5″ болох гэж байна. Энэ жилийн уралдаан нь ММСУХ-ны 15 жилийн ойтой давхцаж байгаа болхоор милээн өргөн дэлгэр, шагналын сан нь хүртэл маш өндөр болж байна. Ингээд энэхүү сайхан наадмыг тохиолдуулан та бүхэнд нэгэн сайхан морины дууг өргөн барьж байна. …Түмэн агтны манлай даа Дуутай тэнгэрийг баясуулсан Төрийн наадмын магнай даа…
Цааш нь…
Админ --Зураг
Морь бол Бурханаас өгсөн бэлэг.
Энэ зургийг өнгөрсөн 6-р дугаар сард уяаны дундуур авсан юм. Фото зурганд дуртай хэлхүү байнга л морины зураг буулгаж явах юм. Ганц дутагдал нь мэргэжилийн биш болхоор зураг авах арга барил сайнгүй, дээрээс нь мэдлэг хомс болхоор тоотой хэдэн зураг л сэтгэлд нийцэх юм. Одоо ч тэгэд хурдан морины зураг гэж бүхэл бүтэн хэдэн арван, ГБ хатуу дискээр дүүрэн л байна. Бага багаар хасаж, гаагүй гэснээ авж үлдэн явсаар л. Магадгүй хэдэн жилийн дараа зургуудаараа үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрэх ч юм билүү бүү мэд. Зураг түүх
Цааш нь…
Админ --Зураг

Ойрд ер нь фото зураг милээн удаан хугацаагаар оруулаагүй юм байна. Энэ Хар азарга, Өвгөн хоёрыг нэгэн бэсрэг наадмын үеэр хальсандаа буулгаж байлаа. Өвгөн, хар азаргатайгаа олон наадмыг үзжээ. Гэхдээ өвгөн их шуурхай хүн байна лээ “за хүү минь наадхаа яг одоо угаагаад өг гээд” аз болход тэнд фото угааж байсан зурагчин таарч хэлж байгаад угаалгаад өгсөндөө. Та наад зургуудаа зүгээр ав гэхэд жаахан хүүхэд шиг баярлаж билээ.
Цааш нь…
Админ --Зураг
Хулангийн сүрэг шиг хул адуу
Хуйларах салхи шиг хээр адуу
Уургалж барихад ороо ч бий
Унаад морьдоход жороо ч бий…
…гээд дуучин Мөнхбатын дуулсан “Манай Адуу” гээд сайхан дуу гарсан байна. Тэрийг өөрийн хэдэн адууны зурагтай хамтатгаад жижигхээн слайд хийлээ. Дуугаа сонсоод, зургаа үзээрэй таалагдах байхаа.
Цааш нь…
Админ ~ХУРДАН МОРЬД.

- Сүхбаатар аймгаас гаралтай Гоё Хул азарга байгаан Хараад ажиглаад байхад мөнч их сүртэй азаргадаа. Сүргийн манлай юм хойно аргагүй биздээ хөөрхий. Яагад ч юм хул зүсмийн моринд их дуртай байдаг юм. Магадгүй анхны минь хурдан морь хул (Том Хул) байсан болоод ч тэрүү нэг л сайхан байдаг даа.
-
-
-
-
- .
Цааш нь…
Админ --Зураг, ~ХУРДАН МОРЬД.

Энэ хөөрхөн үрээ шүү. Шар хадаг зохисон гэдэг нь ванлий. 2009 оны зун буюу 6 сарын эхээр надад наадам үзэх боломж олдсон юм. Наадмын талбайгаар хэсэг явлаа олигтой үзэж харах юм байхгүй байсан тул хурдан морьны уяан дээр очиж жаахан морь харж хийморио сэргээлээ. Соёолон гарааны зурхай руу гархын өмнө 2 үрээ нүдэнд тусаж байлаа. Ер нь дээгүүр давхих болуу гэсэн таамаг маань биелэж. Харж байсан хээр халзан үрээ айрагдаж харин нөгөө эмэгтэй хүүхэд унасан хул цоохор үрээ
Цааш нь…
Админ --Зураг
Монголын тал нутагт гол мөрөн олон бий. Гэвч одоо үед гол, мөрөн татарж ширгээд хэцүүхэн л болж байна. Эдгээр зургуудыг 5 сарын эхээр авж байсан санагдаж байна. Энэ гүний худаг байгаа юм орхон аймгийн ойролцоо гол мөрөн ховор учир ихэнх малчид улсаас гаргаж өгсөн хэдэн гүний худгаараа хүн малаа усалж зуны дэлгэр цагийг өнгөрөөж намар цагтай золгоод намаржааруугаа нүүн оддог билээ. Гол, мөрөнтэй газар ч сайхан байдагдаа зун нь тоглож наадаад л халуунд адуу усруу гүйгээд…
Цааш нь…
Админ --Зураг
Шинэ сэтгэгдэлүүд