“Эрлийз өсвөр адууны өсөлт, хөгжилтийн зарим онцлог”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (6 votes, average: 3.67 out of 5)
Loading ... Loading ...
26 Хоёрдугаар сар 2010

Будённый Х Монголын 1-р үеийн эрлийз унаганы төрөх үеийн амьдын жин дунджаар 40.2 кг буюу Монгол унаганаас 4.6 кг-аар илүү байна. Өсөлтийн эхний саруудад эрлийз унаганы өсөлт нь эрчимтэй явагдаж хоногт дунджаар 878 гр жин нэмэгдүүлж байна. Харин зургаан сартай буюу намар арван сарын үеэс эхлэн эрлийз унаганы өсөлтийн эрчим ялимгүй саарч байна. Монгол үүлдэрийн адууны унага

Цааш нь…

Админ --Адуу, ~НИЙТЛЭЛ.

“Хурдан морь уях үйл ажиллагааны мөн чанар”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (2 votes, average: 4.00 out of 5)
Loading ... Loading ...
24 Хоёрдугаар сар 2010

zaluu-uyach-logoМонголчуудын  адуу эдлэх соёлын оргил нй хурдан морь уяж уралдуулах явдал юм. Манай малчин ардууд олон мянган жилийн турш морь уралдуулж ирэх ялдамдаа хурдан морь уях нэгэн зүйлийн өвөрмөц дэг сургуулийг буй болгожээ. Энэхүү сургуулийн дагуу хурдан морийг 30 орчим хоног уядаг. Энэ хугацаанд уяач хүн гурван зүйлийг чухал зорилго болгодог юм.

Үүнд:

1.   Морины тарга хүчийг буулгаж биед хуралдсан дотор, гадар бүх өөхийг бүрэн арилгана.

2.   Амьсгааг нь задлаж, бага газар дээд хурдаар давхихад амьсгаадахгүй болгоно.

3.   Идэш хоолыг нь тарга хүчинд нь тохируулан засна.

Цааш нь…

Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

“Хурдан морь унах хүүхдийн хувцас”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 3.00 out of 5)
Loading ... Loading ...
23 Хоёрдугаар сар 2010

unaach-xvvxdiin-xubtsasХурдан морины хүүхдийн өмсгөл нь хамгийн хөнгөн авсаархан зүйлээр урласан цамц, ахар өмд, гутал, туухуувч, хүүхдийн тэргүүний магнай хэсгийг гоёх шовгор малгай юм. Хурдан морийг таваас есөн насны охид, хөвгүүд унаж, дээрх хувцсыг емсөнө. Харин арваас арван гурван насны хөвгүүд тохом оломлон татсан хурдан хүлгийг хөл нүцгэн зайдан унах нь олонтаа, Ийм учраас хурдан морины хүүхдийн хувцас бол:
Нэгдүгээрт уг хүүхдийн нас, бие бялдарт тохирсон, хоёрдугаарт: Морь унаж уралдахад зохицсон байдаг болой. Монгол ардын үндэсний уламжлалт хувцас анх буй болсон цагаасаа хойш тасралтгүй хөгжин, урьдын зарим элемент нь мартагдаж, бас шинэ элемент буй болсоор иржээ. Өөрөөр хэлбэл, монгол хувцасны үлгэр загвар, түүнийг хийх, оёх арга нарийсаж өмсөж хэрэглэхэд тохиромжтой болсоор ирсэн аж.

Цааш нь…

Админ ~НИЙТЛЭЛ.

“Унага” (фото)

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
23 Хоёрдугаар сар 2010

Орхон аймгийн “Сар Шинийн Хурдан морьдын уралдаан”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
22 Хоёрдугаар сар 2010

orxon-ovliin-uraldaan“Тийн Урвагч” хэмээх Төмөр Барс жилийн Хaврын Тэргүүн Сарын Сар Шинийн Хурдан морьдын уралдаанд:  Улаанбаатар, Орхон, Дархан, Булган, Сэлэнгэ аймгуудын нийт 300 гаран хурдан хүлгүүд тоосоо өргөсөн байна.

.

.

.

.

.

Цааш нь…

Админ ~УРАЛДААН.

“Зарим эмийн ургамлыг таньж Морины эмчилгээнд хэрэглэх.”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 5.00 out of 5)
Loading ... Loading ...
22 Хоёрдугаар сар 2010

zaluu-uyach-logo

1. Цагаан лууль (шарилж)

60-80 см өндөр ургадаг. Олон салаа иштэй. Өнгөр бүхий цайвар зуувгар-дөрвөлжин навчтай түрүүрхүү залаа багцагтай цэцэг нь ногоон өнгийн таван навчинцартай гөлгөр хар үртэй, ганц наст өвслөг ургамал юм. Уул толгодын чулуурхаг, хайргархаг, хажуу бэл, хормой, хөндий цайдам марзлаг нуга, гол горхины эрэг, булаг шанд тариа ногооны талбай, бууц хашаа хороо зам дагуу ургана. Луулийг морины хар гэдсийг арилгахад хэрэглэнэ.

Цааш нь…

Админ ~ЗАЛУУ УЯАЧ., ~НИЙТЛЭЛ.

“Хурдан морины хөндүүрийг эртхэн гаргах нь чухал”

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (No Ratings Yet)
Loading ... Loading ...
21 Хоёрдугаар сар 2010

zaluu-uyach-logo

Морийг уяхын өмнөх бэлтгэл, яг уяа эхлэх хоёрын торгон зааган дээр хийдэг зарим чухал ажлын тухай цөөн зүйл ярья. Энэ бол уях морины гурван хөндүүрийг гаргах тухай юм.

ТАВАГНЫ ХӨНДҮҮРИЙГ ГАРГАХ

Аливаа амьд амьтны үс жил тутам ургаж гуужиж байдгийг бид мэднэ. Үүний нэгэн адил, зарим амьтны эвэрлэг эрхтнүүд мөн жил тутам шинэчлэгдэж, хуучин нь унаж түүний цаанаас шинээр ургаж төлжиж байдаг. Адууны туурайн гахай нь жил бүр үзүүр хэсгээсээ элэгддэг, цаанаас нь шинэ хэсэг түрж байдаг. Энэ үйл явц хаврын улиралд дуусдаг бөгөөд хуучин гахай нь элэгдэж дуусаагүй байхад шинээр гахай нь түрэн туурайны аягандаа багтахгүй болж морь улддаг. Үүнийг тухайн цагт нь цэвэрлэж янзлахгүй бол морь зунжингаа улдах нь ч бий. Ийм учраас хавар 3

Цааш нь…

Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

“Хурдан морийг тэжээлгүйгээр уяад амжилтанд хүрэхгүй-2″

1 Star2 Stars3 Stars4 Stars5 Stars (1 votes, average: 3.00 out of 5)
Loading ... Loading ...
17 Хоёрдугаар сар 2010

zaluu-uyach-logoНэмэгдэл тэжээл бол допинг бус учир үүнээс цааргалах ямар ч хэрэггүй. “хурдан морийг авъяасаар уях уу, овъёосоор уях уу?” гэсэн шог маягийн үг байдаг, энэ бол учир утгагүй цэцэрхэл.Одоо хурдан морийг тэжээх талаар өөрийн ойлголтыг овч өгүүлье. Хаврын уралдаанд уях морийг уяачид голдуу 12-р сарын дунд, хуучнаас эхлэн тэжээж байна. Хавар уралдахгүй, зун уях морийг вагаан сарын дараачаас эхлэн тэжээж байгаа нь элбэг юм.

Цааш нь…

Админ ~ЗАЛУУ УЯАЧ.

Copy Protected by Chetan's WP-CopyProtect.