“Өвгөн ноёны наадамд монгол морь уралдана.”

Ирэх сарын 6-7 нд Архангай аймагт “их хурд” баруун бүсийн хурдан морьдын уралдаан зохиогдоно. Тус уралдаанд зөвхөн Архангай аймгийн уяачдын морьдыг уруулдуулахаар нутгийн зөвлөл нь шийдсэн байна. Мөн зүүн бүсийн “их хурд” уралдaaн Хэнтий аймагт зохиогдоно. Энэхүү уралдаанд зөвхөн цэвэр Монгол угшлын хурдан морьд уралдах аж. Монгол адууны генийг хадгалан авч үлдэх санаачлагыг бий болгосон , “Гал шар”-ын хурдан угшлыг үүсгэгч, Хардал жанжин бэйс “Өвгөн ноён” Пүрэвжавын
“Морины тухай сонин хачин”
Дээр хэлсэнчлэн аль болох өөр мэдээлэлийг хүргэхийг зорьж байгаа билээ. Ингээд та бүхэнд улс оронд морийг юу гэж үздэг, хамгийн урт нэр, хамгийн богино нэр, морь зурган дээрээс өөрийгөө таньдаг, дэлхийн хамгийн олон унага гаргасан гүү… гэх мэт олон сонин, сайхан зүйлийг унших болно.
Морийг нэрлэсэн хамгийн богино vг бол “ук” юм. Євєр Монголд ингэж нэрлэдэг. Харин хамгийн урт нэр Перугийн индианы Мицран хэмээх омгийнхонд бий. Тэд морийг “Оквилаупаракламарукоаллунакланата” хэмээн нэрлэнэ.
“Үүлэн борлог (фото)”
Морь бол Бурханаас өгсөн бэлэг.
Энэ зургийг өнгөрсөн 6-р дугаар сард уяаны дундуур авсан юм. Фото зурганд дуртай хэлхүү байнга л морины зураг буулгаж явах юм. Ганц дутагдал нь мэргэжилийн биш болхоор зураг авах арга барил сайнгүй, дээрээс нь мэдлэг хомс болхоор тоотой хэдэн зураг л сэтгэлд нийцэх юм. Одоо ч тэгэд хурдан морины зураг гэж бүхэл бүтэн хэдэн арван, ГБ хатуу дискээр дүүрэн л байна. Бага багаар хасаж, гаагүй гэснээ авж үлдэн явсаар л. Магадгүй хэдэн жилийн дараа зургуудаараа үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрэх ч юм билүү бүү мэд. Зураг түүх
“Moнгол тахь нутагдаа ирлээ”
Хэдэн жилийн өмнө монгол тахь нутагтаа ирлээ гэж хөөрч, баярлаж байсан саяхан. Ингээд та бүхэнд УГЖ Баясгалангийн дуулсан “Тахь ирлээ” хэмээх дуу болон баримтат киног өргөн барьж байна. Мөн доорхи мэдээнээс та бүхэн тахийн тухай унших болно.Нэгэн цагт устаж үгүй болсон тахь адуу өнөөдөр сайн санаат хүмүүсийн буянаар уугуул нутагтаа буцаж ирээд байна.
“Монгол Морь” (Дурсамж)
Монгол морьдын туурай Eфрат мөрний усанд угаагдаж, хятад торгон дээр гишгэлэн явсаныг түүх мартаагүй бизээ. Монголын Их Гүрний хилийг Монгол Морьдын туурай хүрсэн газраар хэмжиж байсныг ч түүх гэрчлэх буйзаа. Харин одоо түүхийг түр азнаад Монгол морины тухай хэдэн дурсамж өгүүлье.
Эхний дурсамж:
Эх орны 2-р дайнд Монголын ард түмнээс олон мянган агт морьдоо Зөвлөлтийн армид бэлэглэсэн билээ. Эх орны дайнд оролцсон нэгэн opoc өвгөнтэй хуучилсан юмaa.
“Алдарт шарга өнжиж, ШИНЭ ХУРД ТОДРОВ”

Наадам гэдэг сонин юм. Хэдхэн хоногийн өмнөхөн их сунгааг тандаж явахад, Хүй долоон худгийн дэнж ов тов шаргал туяа татаж, яг л намрын шар өдөр шиг санагдаж байсан.
Гэтэл наадмын өглөө өнөөх дэнжид газрын хэвлийгээс ургав уу гэлтэй урт солонго татаж, бас хөрсөнд чийг даан, хэнз ногооны үнэр ханхлан ёстой л их үйл хэргийг тосон хүлээж байна уу гэлтэй нам гүм харагдаж билээ. Үнэхээр олон түмний хишиг буян шингэсэн газар цаанаа л өөр байдаг аж.
“Тэсийн голын хурдан ажнай.”
Тэсийн голын шандаст хурдан хүлгийн талаар сонсоогүй монгол хүн гэж бараг үгүй биз. Тэсийн голын хэмээх тодотгол бүхий адуу Завхан аймгийн Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Тэлмэн, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Увс аймгийн Баруунтуруун, Зүүнговь, Тэс сумдад үржүүлж буй хэмээх мэдээ буй бөгөөд шилмэл сүрэг нь манай аймгийн Баянтэс суманд буй ажээ. Тэсийн голын шандаст хүлэг бий болох эхлэл тэртээ XIII зууны үед тавигдсан ажээ.
Эзэн Чингис хаан 1225 онд Сартуул иргэнийг эзэлж дууссаны хойно араб
“11 настай хурдан морь унаач хүү 11 хоног төөрчээ”
11 настай бяцхан Монгол хүү уралдааны замаас төөрч ууланд 11 хоноод ээждээ эсэн мэнд эргэн иржээ гэх мэдээ хэнийг ч татна биз. Тэсвэр, тэвчээр заан Монгол хүний эр зоригийг харуулсан морины хүүхэд А.Уранбаяр Дорнод аймгийн Баян-Уул сумын малчин Алтангэрэлийн бага хүү билээ. Тэрбээр Баян-Уул сумын наадмын өмнөх уралдаанд оролцож яваад төөрч, Хэнтий аймгийн Дадал сумын нутгаас олдсон юм. Хагас сар шахам ууланд амьдарсан түүнийг энэ нутгийн загасчид олсон байна. Одоо хүү сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. А.Уранбаяр хүүтэй утсаар холбогдлоо.

(2 votes, average: 4.50 out of 5)




Шинэ сэтгэгдэлүүд