“Соёолонгийн Тоос (фото)”
Хүй долоон худагт соёолон насны уралдаан өнөөдөр өглөөний 07 цагт гараанаас гарч 10 цаг гэхэд эхний морьд барианд орж, уралдаан будлиангүй боллоо. Уралдааны үеэр гараа барианы газар морь унасан хүмүүс замбараагүй давхилдаж байгаагаас болж явган хүмүүс моринд мөргүүлэх мэт хүндрэл гарч байв. Харин соёолон насны морьд барианд орох үед наадамчин олон соёолонгийн хөлсөнд хүрэх гэж хэтэрхий олуулаа гүйлдэн, барианд орж ирсэн морь, унаач хүүхэд зэргийг бүчиж тоос хүртэж, хөлсөнд хүрэхээр дайрсан нь сүүлдээ эмх замбраагүй байдал үүсгэж, унаач хүүхдүүдийг сандарган, уяачдыг наадамчин олноос зугтаахад хүргэж байлаа. Гэрэл зургийг Э.Ууган-Эрдэнэ www.sonin.mn
“Уяач аваргууд”
Их Монгол Улс байгуулагдсаны 802, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадамд Монгол түмний бахархал болсон бөхчүүдийн цөөнгүй нь хурдан морины уяа сойлго тааруулан наадлаа. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөө жилийн баяр наадмын соёолон насанд хурдан буянгаа хурдлуулж, түүний бор соёолон айргийн тавд давхисан бол даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага улсын баяр наадамд аман хүзүүдсэн билээ. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж, даян аварга А.Сүхбат нар Төрийн их баяр наадамд торгон жолоо өргүүлсэн хурдан“Шинэ эзнээ баярлуулж яваарай гээд хээр азарганыхаа магнайд мөргөж билээ.”
Монгол бөхийн түүхэнд ах дүү аварга, улсын цолтой бөхчүүд цөөнгүй бий. Харин морь уяж хурдлуулж олон түмэндээ танигдсан нь гарын таван хуруунд хүрэхгүй цөөн. Хурдан морины өлгий нутаг болох Сүхбаатар аймгийн Халзан суманд ах дүү гурван аймгийн алдарт уяач байх. Буурлынхаа буянг арвижуулж, нутаг усныхаа нэрийг гаргаж яваа ах дүү уяачийн нэг Рагчаагийн Энх-Амгалантай адууны өгөөж буяны талаар хөөрөлдлөө. Тэднийх аймгийн төвөөс баруун хойш 50-иад бээр газар, Хоньт хэмээх уудам талд нутаглаж байна.
“Наадмын моридын бодол…”
Энэ жилийн наадмын хурдан морины уралдаан сайхан болж өнгөрлөө. Эндээс харж байхад бага насны уралдаанд шинэ монгол адуу гэлтгүй монгол адуу ч хурдан байж хурдыг эн тэнцүү хуваан уралдлаа. Дээд насанд буюу азарга, соёолонд шинэ монгол адуу уралдхад монгол тал нь дийлж уралдлаа. Ингээд бодхоор эд нар хоорондоо гал гарсан уралдааныг жинхэн үзүүлэх байхдаа их хурд болон энэ олон даншиг наадмуудад. Соёолонгын уралдаан шимтэй боллоо. Тэд арын морьдоос милээн хол тасарсан байлаа, соёолон хурдтай гэдэг үнэн л юм байна. Гарсан цагаасаа өнгөлдөг зээрд соёолон түрүүлэх юм уу эсвэл лавхан айрагдах байлаа даанч тавилангийн үзүүр дээр ирээд суулаа. Ингэхэд бас милээн хэдэх хүчин зүйл нөлөөлөлсөн бололтой.
“Монгол нутагт морин уралдаан уралдах болсон нь…”
Хүний нийгэм хөгжихийн хэрээр агт морины хэрэгцээ улам өсөж сайн морь, бяр чадалт эр, эрхий мэргэн харваачдын эд хавыг сорьдог эрийн гурван наадам үүсчээ. Эл наадмын нэг гол төрөл нь морин уралдаан юм. Монголчууд хүлэг морьдоо сойдог болсноор адууны үүлдэр угсаа сайжирч ашиг шим нь нэмэгдэсэн төдийгүй хүндэлж дээдэлдэг нарийн ёс заншилч буй болжээ. Морин уралдаан дэлгэрсэн нь Монголчуудын анхны төр улсын үеэс улбаатай бөгөөд эдүгээ хүртэл 2000 шахам жилийн түүхтэй үндэсний баяр цэнгэл юм. Эртний хүннүгийн үед найр наадамд түрүүлсэн хурдан хүлэг мориндоо эрхэм цол өгч байжээ.
”Гадаад морьтой цагдаа эргүүлд гарчээ ”
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газраас гадаад морьтой цагдаагаар эргүүл хийлгэхээр болсон билээ. Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас уг гадаад мориор эргүүлээр ажиллаж байгаа аж. Хөдөлгөөнт эргүүлийнхэн өмнө нь иргэдийн дуудлагад түргэн шуурхай, цаг алдалгүй очихын тулд автомашинтай, явган, моторт дугуйтай болон роликтой эргүүлүүдийг гаргаж байсан. Харин энэ удаад гаргаж байгаа морьтой эргүүлүүд нь Төв цэнгэлдэх болон Хүй долоон худагт
“Орхон аймгийн баяр наадмын Азарга, Соёолон, Хязаалан, Шүдлэн бариандаа орлоо”
Заа дөнгөж сая Орхон аймгийн хурдан азаргууд бариандаа орж ирлээ. Ингээд түрүү магнайгаар та бидний сайн мэдэх МУМУ Д.Чулуунбатын алдарт Буган хүрэн азаргын төл, MУАУ Д. Жаргалын хурдан Сарт Цавьдар азарга сайхалт айлын зайтай барианд орлоо. Цавьдар азарга нь хаврын уралдаанууд тун хурдан байсан. Өмнө олон удаа аймаг, бүсд айрагдаж түрүүлсэн хавчиг азаргаа. Аман хүзүүнд Ганбаатарын саарал азарга орлоо. Удахгүй бүрэн эхээр нь нийтлэх болноо. Соёолон насны морид бариандаа орлоо. Түрүү магнайгаар УБҮ-н Спорт ордоны дарга Баясгалангын хүрэн үрээ хол тасархай түрүүллээ. Хязаалангийн уралдаанд Баатарцогтын үрээ түрүүллээ. Мөн шүдлэн насны уралдаанд симба Батсайханы дүү Гокын Хэвлэл мэдээлэллийн албаны дарга … -н шинэ цагийн монгол адуу болох үрээ түрүүллээ. Бусад моридыг мэдэх гэсэн боловч танигдсангүй ээ.
“Баяр наадмын дурсамж - Хурдан морь”
Хөдөө нутагт өссөн миний бие хөдөө нутгийн л бусад хүүхдийн адил баяр наадмын морь, бөх гэсэн хоёр төрөлтэй нь хар багаасаа холбогдон эр өсөж эсгий сунасан нэгэн. Харин сурын харваа манай нутагт ерөөс байсангүй.
Эхлээд хурдан морины уралдааны тухай өөрийн л мэдэхээсээ хуваалцая. Миний бие хурдны морийг 5 настайгаасаа тар сунгаанд, 7 настайгаасаа наадамд унаж уралдаж эхлэсэн нэгэн.






Шинэ сэтгэгдэлүүд